Нэгнийхээ аминд хүрсэн цагдаагийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Өнгөрсөн аравдугаар сард Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, тус газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид амрахаар Тэрэлжид очоод архидаж, улмаар хоорондоо маргалдаж, нэгнийхээ аминд санаатай хүрсэн байдаг.
Тус хэргийг үйлдсэн гэх Ө нь өдгөө хоригдож байгаа бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн гэдгийг эх сурвалж хэлэв.
Хэрэг нь удахгүй шүүхээр шийдэгдэх нь тодорхой болов. Харин амь нас хохирсон Х-гийн 36 сарынх нь цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж ар гэрт нь өгөхөөр ЦЕГ-аас шийдвэрлэсэн байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
tsagdaa nar negniigee alaad aluulsnii shagnald tusviin munguur ukhsniig ni argalaad l ……………