Саятан эрийн “санамсаргүй охин дээр унаад хүчиндсэн” гэдэг мэдүүлэгт нь шүүх итгэж хэргийг шийджээ
Лондоны шүүхээс 18 настай охиныг хүчиндсэн Саудын Арабын саятан эрийг буруугүй гэж үзжээ. Тодруулбал “Буруутан этгээд санамсаргүй охин дээр унатал эрхтэн нь дотор нь орчихсон” гэнэ.
Хувийн компанитай, 46 настай Эхсан Абдулиаз өмнө нь өсвөр насны охиныг хүчиндсэн хэрэгт ч буруутгагдаж байсан юм. Харин энэ удаад холбогдсон хэргийн тухайд 2014 оны наймдугаар сард тэрбээр Лондоны баруун хэсэгт орших Мейда-Вейл дэх байрандаа хүчингийн хэрэг үйлдсэн байна. Саятан эр буйдан дээр нь унтаж байсан бүсгүйд хүч хэрэглэжээ.
Абдулиаз өнгөрсөн оны наймдугаар сарын 7-нд “Cirque Le Soir” хэмээх шөнийн клубт бүсгүйтэй танилцсан гэнэ. Бүсгүй тэнд 24 настай найз охинтойгоо байсан бөгөөд тэр нь Абдулиазыг таньдаг байжээ.
Үдэшлэгт хамт байсан тэд саятны санал болгосноор “Aston Martin” машинаар нь гэрт нь очиж, архи ууцгаасан байна. Үүний дараа 24 настай найз бүсгүй нь саятан эртэй унтлагын өрөөнд нь хонохоор явахад бүсгүй буйдан дээр унтахаар үлджээ.
Гэтэл өглөө сэртэл Абдулиаз өөр дээр нь унтаж байсан бөгөөд хурьцал үйлдсэн гэдэг нь ойлгомжтой байжээ.
Харин саятан эрийн баталснаар тэрбээр охинд өмсөөд унтах футболк санал болгохоор очтол бүсгүй өөрөө татаж чангаасан гэнэ. Тэр ч бүү хэл саятан эр бүсгүйн дээр унаад л бүх зүйл өрнөсөн гэжээ.
Абдулиаз “Би сул биетэй болохоор уначихсан. Гэхдээ энэ эмэгтэй бид хоёрын дунд юу ч болоогүй” гэж мэдэгдсэн байна. Харин бүсгүйн бие дэх түүний ДНК-ийг ингэж тайлбарлаж байна. Эмэгтэй дээр санамсаргүй унаснаас бэлэг эрхтэн нь орсон гэжээ. Хамгийн сонирхолтой шүүгчид Саудын саятны талд орж, буруугүй гэж үзжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Kkk. Tenegteh yuma
Аятайхан хүүхэн таарвал дээр нь унаад баймаар юм биш үү хахаха
MONGOLIIN SHUUX ENENEES XUGIIN SHIIDVER GARGADAGSHDEE