”Хүний махан идэштэн”-г хэрэгт татав

Ил далайд 15 сар хөвөөд амьд үлдсэн Мексикийн загасчин Хосе Сальвадор Альваренгаг шүүхэд өгчээ. Түүнийг өөрийн хамтрагч Иезекииль Кордобаг хороогоод цогцсыг нь идэж орхисонд буруутгав. Талийгаачийн гэр бүл загасчин эрийг түүний үхэлд буруутай гэж үзээд шүүхээр дамжуулж нэг сая доллар нэхэмжилсэн байна.

Альваренга ямар хүнд нөхцөлд байж, амь дүйсэн талаараа өгүүлсэн ном бичсэний дараа Кордобагийн гэр бүл нэхэмжлэл гаргахаар шийджээ. Тэд Альваренгаг ном бичээд ихэд баяжсан гэж үзсэн аж.

2012 оны 11 дүгээр сард 36 настай Альваренга 22 настай Кордобад 50 доллар өгөөд хоёр хоног өөртэй нь хамт загасчлахыг гуйжээ. Гэвч тэд хүчтэй далайн шуурганд өртөөд ил далайд гарчихсан байна.

Ингээд амьд үлдэхийн тулд загас, шувууны махаар хооллон, яст мэлхийний цус болон шээсээ ууж байсан гэдэг. Хэсэг хугацааны дараа нүд анихдаа Кордоба Альваренгагаас нэгэн амлалтыг авчээ. Мань залуу “Миний хүүрийг битгий идээрэй. Ээжид маань бүх зүйлийг болсноор нь хэлж өгөөрэй” хэмээн захисан аж.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих