ТАВАНТОЛГОЙН ТӨЛӨӨ ХАМТДАА!

11201922_765155703628246_7890074992267657671_n

ТАВАНТОЛГОЙН ТӨЛӨӨ ХАМТДАА!

Уриалга SHARE!

11-р сарын 13-ны өдөр “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ өөрийгөө шатаан амиа егүүтгэхийг оролдсон онцгой эсэргүүцэл гарсан билээ. Энэ нь С.Эрдэнэ болон түүний хамтран зүтгэгч нөхдийн урт удаан хугацааны тэмцэл, төр засгийн хариуцлагагүй, ард түмнийхээ эрх ашгийг хөсөрдүүлсэн үйл ажиллагаанаас үүдсэн, цөхрөн бухимдсан үйлдэл юм.
Тавантолгойд 6 тэрбум 420 сая тонн нүүрсний, үүн дотор 1 тэрбум 781 сая коксжих нүүрсний, 4 тэрбум 639 сая тонн нөөц буй гэдэг, хоёр дахин их нөөц байх магадлал өндөр. Коксжих нүүрсийг тонныг нь 150 $-оор тооцвол 267 тэрбум 150 сая $, эрчим хүчний нүүрсийг 90 $-оор тооцвол 417 тэрбум 510 сая $, нийлбэр дүнгээр 684 тэрбум 660 сая $. З сая хүнд хуваавал нэг хүнд 228 мянга 220 $. Аливаа уул уурхайд багагүй зардал шаардагддаг ч гэлээ, төсөөлөхөд ч их баялагтай маань харьцуулахад өчүүхэн.
Нэг хүний эзэмших хувьцаа 50 сая төгрөгийн үнэ хүрнэ гэдэг байсан даа. Гэвч энэ нь ард түмнийг амаар нь шороо үмхтэл молигодсон л хэрэг болов. М.Энхсайхан 20 жилийн дараа нэг хүнд нэг жилд 2500 төгрөг өгнө гэх шив.
Тавантолгойн орд нь буруутай улс төрчид, будлиантай олигархууд, булхайтай харийнхны бохир тоглоом, бузар хуйвалдааны талбар болсоор ирлээ.
Анх нууцаар хэдхэн олигархи ордыг мэдэлдээ авсан байсан бөгөөд, баялаг бүтээхийн оронд тухайн мөчид л хэдэн төгрөгтэй болохыг улайран зорьж, харьд хямд үнээр зарж үрэх гэж байсан. Төр тэднээс хураан авч, ард түмэнд тэгш хувааж өгөх зөв бодлого гарч ирж, хэрэгжиж эхэлсэн. Гэвч авлигачин этгээдүүд Тавантолгойг сэм 10 хуваан илүү чанарлаг нүүрстэй 9 хэсгийг нь урвагчид-харийнхны саварт өгч, 1 хэсэг нь болох Цанхийн аравны нэгийг буюу анхан бүрэн бүтэн ордын зууны нэгийг ард түмэнд хувьцаагаар хувааж өгөх юм болж хувирсан.
Ард түмэнд өгнө гэсэн хэсэг дээр суурилан “Эрдэнэс-Тавантолгой” төрийн компанийг байгуулсан. Удалгүй улс төрчид явуургүй популизм хийсний дүнд “Чалко” компаниас мөнгө зээлж, оронд нь хямд үнээр нүүрс нийлүүлж төлөх болсон. “Эрдэнэс-Тавантолгой” нүүрс олборлох ажлаа австралийн компаниар гүйцэтгүүлж ирсэн. Гэтэл засгийн газар “Эрдэнэс-Тавантолгой”-н эсрэг үйл ажиллагаа явуулж, ажлыг нь унаган, “Энержи ресурс” компани бүр ч хямд нүүрс Хятадад нийлүүлж сөргөөр нөлөөлж байсан. Өөр энэ мэт олон хорон үйлдлүүдээс болж “Эрдэнэс-Тавантолгой” компани хүнд байдалд орсон.
Үүнийг хүлээж байсан улс төрчид “Эрдэнэс-Тавантолгой”-д оногдсон хэсгийг Хятадын “Шэнхуа”, Монголын “Энержи ресурс” компанид өгөх асуудлыг зүтгүүлсэн. Монгол улсад гадаадаас оруулах хөрөнгийн 30%-иас илүүг нэг улсын хөрөнгө оруулагчид гаргаж болохгүй гэсэн ҮАБҮБ-ыг энэ нь зөрчсөн. Хятадын ихээхэн хөрөнгө оруулалттай “Энержи ресурс” ч авах хувиа Хятадын компанид өрөндөө өгнө гэх мэдээлэл түгсэн.
“Эрдэнэс-Тавантолгой” олборлол явуулах хятадын компанид эд хогшил, мал адгуус шилжүүлж байгаа юм шиг ажилчдаа эрх ашиг, санал бодлыг нь харгалзалгүйгээр шилжүүлсэн хэрэг гарсан. Энэ ажилчид олон сар цалин хөлсгүй, үр хүүхэд ар гэр нь өлсгөлөнд нэрвэгдээд байгааг ҮЭ-ийн тэмцэгчид мэдэгдсэн. С.Эрдэнэ нар энэ бүхнийг эсэргүүцэн тэмцэж ирсэн. Тэрбээр, Ч.Сайханбилэгийн бодлого, М.Энхсайханы явуулга, С.Баярцогтын гардан гүйцэтгэсэн ажил “Эрдэнэс Тавантолгой” компанийг сөнөөсөн гэж дүгнэж, хохирсон ажилчдын төлөө тэмцэхийг, ард түмний баялаг Тавантолгойг буцааж авахыг, өнөөгийн энэ нөхцөл байдалд буруутай Ч.Сайханбилэгийн засгийн газрыг огцруулахыг уриалаад өөрийгөө шатаасан.
Тавантолгойн асуудалд Ч.Сайханбилэг, М.Энхсайхан, С.Баярцогт, С.Баяр, Ц.Элбэгдорж, Ж.Оджаргал, П.Очирбат, М.Энхболд нар буруутай юм.

Тиймээс ард түмэндээ хандан:
-С.Эрдэнэ нарын бамбарыг өндөрт өргөн, шударга тэмцлийг дэмжье!
-Ард түмний баялаг Тавантолгойн ордыг бүрэн хэмжээгээр нь ард түмний мэдэлд эргүүлэн авахын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе!
-Шатах ёстой бол шатан дүрэлзэж, босох ёстой бол босон түрхэрч, хайрт эх орноо аварцгаая гэж уриалж байна!

Эрслэн тэмцэцгээе ! Эсэргүүцье ! Нэгдэцгээе ! Уриалж байна ! SHARE!


URL:

Нэр: Зочин Огноо: 17 December 2015

Алтны дэргэдэх гууль шарладаг шиг Оюу толгойг дагаад Тавантолгойгоо өөрсдөө ухаж болохгүй юм уу? гэж Энхсайхан, Сайханбилэг гээд баахан сайхануудаас асуумаар байна. Гүний уурхай биш учраас Монголчууд одоо нүүрсээ ухахыг хэнээр ч заалгахгүй. Заавалчгүй бүгдийг нь гадныханд өгч байж санаа нь амрах ёстой юм уу гэж энэ ханаж чаддаггүй улс төрчдөөс асуумаар байна.

Нэр: aagii Огноо: 17 December 2015

1072 huvitsaa yasan be AAN-n negjuudees avaad songuuli hiisen mongoo banknii 4n jiliin % huutei ni erguulj tol doo huvalznuudaa

Нэр: Anonymous Огноо: 17 December 2015

Зальт С. Батболдын нэр яагаад байхгуй байгаа юм бэ

Сэтгэгдэл бичих