О.Баасанхүү гишүүнд Ерөнхий сайд хуулиа чанд мөрдөн ажиллахыг зөвлөжээ

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүү өнгөрсөн аравдугаар сард ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг Засгийн газарт тавьсан юм. Тэрбээр, С.Баярцогтыг Цэцтэй холбоотой асуудлаар хууль зөрчсөн хэмээн огцруулах шаардлагыг тавьсан бөгөөд байнгын хорооны хурал дээр хүртэл ”Би энэ Баярцогттой хэзээ ч нэг ширээний ард ажиллаж чадахгүй. Заавал огцруулна. Эвслийг задлаад ч хамаагүй огцруулах болно. Эвсэл задарсан нөхцөлд засаг угаасаа тарна” гэж хэлж байв.

Тэгвэл О.Баасанхүү гишүүн Өргөдлийн байнгын хорооноосоо ЗГ-т хандаж “С.Баярцогтод хариуцлага тооцож, албан тушаалыг нь өөрчлөх асуудлыг нэн яаралтай УИХ-д өргөн мэдүүл” гэсэн албан бичиг явуулжээ.

Харин өнөөдөр тэрхүү бичгийнх нь хариуг Ерөнхий сайд албан ёсоор өгчээ. Ингэхдээ Ч.Сайханбилэг Ерөнхий сайд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн явуулсан албан бичиг хуульд нийцэхгүй гэдгийг дурьдсан бөгөөд Засгийн газарт байнгын хороо чиглэл өгөх ёсгүй гэдгийг дурджээ.

Ингэхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг О.Баасанхүү гишүүнд хандаж тун ч ёжтой, өөрийнх нь хуульч хүн. Тиймээс хуулиа мэдэх ёстой шүү, хуулиа биелүүлээрэй гэсэн агуулга бүхий хариулт өгчээ. Тэрбээр, “Хуулийн заалтууд нь Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах, чөлөөлөхтэй холбогдох харилцаанд хамааралгүй болохыг ХУУЛЬЧ, эрхэм гишүүн та анхаарч, ойлгож байгаа гэдэгт итгэж байна. ЗГ-ын гишүүнийг томилох, өөрчлөх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгох бүрэн эрхийг Өргөдлийн байнгын хороонд олгоогүй нь туйлын тодорхой байна. Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиудыг цаашид үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажиллахыг Танд зөвлөж байна” гэжээ.

Г.Лхагваа

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Нэр: зочин Огноо: 17 December 2015

Ерөнхий сайд өөрөө хуулиа мэдэхүү хулгайч найзыгаа өмөөрч шудрага гишүүнийг шүүмжлэх маань ч яамай хажууд байгаа хулгайч Баярцогттойгоо яаж хамтарч хулгай хийхээ бодож холдуулж чадахгүй хажуудаа барьж байгаа биз дээ. Хахуульд идэгдсэн ҮХЦ-ээр хууль бус шийдвэр гаргуулчихаад их баясч байх шив удахгүй шудрага шүүхийн өмнө ирнээ.

Сэтгэгдэл бичих