Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэг өгнө

gal_700x700

Энэ сарын 22- оос Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн амралт эхэлнэ. Хүүхдүүд амралтын өдрүүдэд гэртээ үлдэж, өөрсдөө гал түлэх гэснээс болж гал түймрийн аюулд өртөх нь ихэсдэг.  Өчигдөр 12 настай охин гал түймэрт өртөж нас барсан байна.

Тиймээс Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэг хүргэхээр болжээ. Тус газрынхан гал түймрийн нөхцөл байдал, галын аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр 12 цагт сэтгүүүлчдэд мэдээлэл хүргэнэ.

Ц.Баяр

Эх сурвалж: www.zms.mn


URL:

Сэтгэгдэл бичих