10 жилийн охины өөрөөсөө харамласан 20000 төгрөг ба …
Би нэг түүх ярьж өгье. Өчигдөр орой манай байшинд 12-р ангийн нэг охин ээжтэйгээ орж ирээд хагас бүтэн сайнд найзуудтайгаа KFC орж хоол идэж, кино үзэх гэж байсан 20000 төгрөгөө аль нэг өвлийн өвгөний бинзенд нэмэр болгож хандивламаар байгаагаа хэлж дугтуйнд хийж өгсөн юм. Бараг л шоконд оров. Миний 10 жилд байснаар төсөөлвөл одоогийн 20000 төгрөг гэдэг бол тэр тэр үеийн дарайсан 5000-тын дэвсгэрт юм уу даа. Парк дээр бүтэн тоглоод, нэмж хуушуур авч идэн бүр хөөсөн чихрээр тансаглах, хөөрхөн дүүгээ дагуулаад Богины аманд гулгачихаад замдаа Диско бичен мэрж хүрэх л мөнгө шүү дээ. Ямар өгөөмөр сэтгэл вэ ? Бидний шинэ үе гэрэлтэй байна.
Бусдыг гэсэн сэтгэл, өглөг хандивт их бага гэсэн ялгаа байдаггүй бөгөөд чин сэтгэлээсээ гэдэг зүйл л байдаг билээ.
Энэ хүмүүсийн нэрийг жагсаан бичих бүртээ би хүүхдүүдийн өмнөөс тэдэнд чин сэтгэлээсээ талархах бөгөөд хэн нэгний агуу сэтгэлийг орхигдуулсан байх вий гэж санаа зовно. Хэрвээ орхигдуулсан байвал ойлгоосой, биднийг маш их талархаж байгааг мэдээсэй, зөв эзэндээ заавал хүрч очих болно гэдэгт итгээсэй гэж хүснэ. Энэ жагсаалт дутуу байгаа ба үргэлжилэх болно.
1000 гэдэг амаргүй тоо сайхан сэтгэлт та бүхний ачаар биеллээ болж энэ сайхан аян амжилттай явж байгаа юм шүү. Үүн дээр хонон өнжин ажиллаж байгаа, өвлийн өвгөн цасан охин болж байгаа хэдэн 100 хүмүүсийн хөдөлмөр сэтгэл зүрхийг нэмэх аваас Монгол улсын ирээдүй гэрэлтэй байгааг харж болно !
Маш их баярлалаа
• Амаржаргал-оймс- 25 ширхэг
• Анхмаа-трико, оймс- 12,30 ширхэг
• Учрал-оймс – 50 /Тусгал бүлэг/
• Bako’s baby boutique-ороолт, өмд, цамц – 40,15,5 ширхэг
• Анударь, Мандхай, Анунгоо, Байгал, Бурмаа, Ханд-Цоож-малгай, бээлий, оймс- 6,12
• Дэлгэрцогт ах 1 сая төгрөг АНУ Вашингтон хот Лантуу хүүгийн салбар – /Материал, өвлийн өвгөн цасан охины хувцас/
• Гүлсара олон зуун ширхэг эмэгтэй хүүхдийн боолт, зүүлт – Солонгос улс Лантуу хүүгийн салбар + Хувиасаа 50,000 вонн
• Өнөрөө Сөүл хот – Гүлсара эгчээр ирүүлсэн 80,000 төгрөг буюу 35 оймс
• Оюунгэрэл-оймс-20 ширхэг
• Номинлхам, Анар, Болдхуяг, Номин-Эрдэнэ, Мэргэн, Адъяасүрэн, Ариунбилэг-оймс-160 ширхэг
• Алтангэрэл-лего тоглоом-1 хайрцаг ширхэг
• Энэрэл-оймс-60 ширхэг
• Номуун, Дөлгөөн, Алтанзул-гутал-8 ширхэг
• Буянжаргал оймс-100 ширхэг
• Номио, Дөлгөөн-малгай-12 ширхэг
• Ганцолмон-оймс-40 ширхэг
• Баасансүрэн-хүүхдийн куртик – 2 ширхэг
• Хишээ Долгор АНУ – 80 оймс
• Mongol Moms Fundraising – Зөндөө их оймс арай ирээгүй байгаа
• Эмонг Монголиа Мөнхийн хотхон 1000 ширхэг хэвлэмэл уутны шошго
• Монос групп ХХК – 2000 ширхэг Витамин
• Шар доктор чацаргана – 1200 ширхэг
• Цэги Chicago хот – Сайн чанарын кофены 2 уут үр grin emoticon
• Хөөрхөн зүрх сан 300,000 төгрөг /бинзен/
• Ука – 50,000 төгрөг /Лантуун дохио ТББ-н гишүүн/
• Одон орон судлалын хүрээлэн 100 ширхэг музейн тасалбар
1000 гэдэг амаргүй тоо сайхан сэтгэлт та бүхний ачаар биеллээ болж энэ сайхан аян амжилттай явж байгаа юм шүү. Үүн дээр хонон өнжин ажиллаж байгаа, өвлийн өвгөн цасан охин болж байгаа хэдэн 100 хүмүүсийн хөдөлмөр сэтгэл зүрхийг нэмэх аваас Монгол улсын ирээдүй гэрэлтэй байгааг харж болно !
Маш их баярлалаа
Энэ жагсаалт үргэлжилэх болно.
Лантуу хүүгийн найзууд
Ч.Ганжавхлан
URL: http://www.fact.mn/253675.html