Эхнэрээ хөнөөгөөд ачиж явсан хэрэг гарчээ
Олон зуун сая хүн амтай хотуудад хүн алаад ачиж явжээ. Нүхэнд хийжээ, мөчилжээ гэх зэрэг айдас хүдэст автсан хэргүүд гарч зүрх зүсэм санагддаг байлаа. Гэтэл цөөхөн Монголчуудын маань дунд сүүлийн үед ийм хэргүүд ойр ойрхон гарах болсон байна. Энэ сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хайлаастын хуучин эцсийн буудлын орчимд шөнийн 02 цагийн үед эхнэрээ хөнөөгөөд тээшиндээ ачиж явсан этгээдийг илрүүлжээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шөнийн эргүүлийн алба хаагчид зам дээр гараад байжээ. Улмаар автомашинуудыг зогсоон, драйгер үлээлгэж, бичиг баримтын зөрчилтэй эсэхийг нь шалгасан байна. Гэтэл “Toyota raum” маркийн автомашинтай, 30 настай, Э гэх жолооч сэжиг бүхий байсан тул машиныхаа тээшийг онгойлгож үзүүлэхийг шаарджээ.
Энэ үед байж боломгүй зүйл олж харсан бөгөөд тэрээр эхнэрээ хөнөөж, машиныхаа тээшинд хийгээд явсан нь ил болж, тэр даруй баривчилсан байна. Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн Э эхнэрээ буюу хамтран амьдрагчтайгаа гурав хоногийн өмнө муудалцаж, тухайн өдрөө буюу энэ сарын 12-нд дээрх хэргийг үйлдсэн гэдгээ хүлээсэн байна.
Түүнчлэн цогцосыг нь нуун далдлах аргаа хайж, эцэст нь хотоос гаргаж хаяхаар шийдээд явж байсан ажээ. Талийгаач А-ийн хувьд 29 настай, сэжигтэн Э-тэй хамтран амьдраад удаагүй байхдаа хүзүүн тус газраа хоёр удаа хутгалуулсны улмаас амиа алдсан байх магадлалтай гэдгийг эх сурвалж мэдээллээ. Талийгаачийн цогцосыг задлан шинжилгээнд оруулахаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгчээ.
Ц.Баяр
Эх сурвалж: www.zms.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Yaasn aimr novshhhh ve. Mnai tsagdaa nar sain bnaaaa