Ерөнхий боловсролын 14 дүгээр дунд сургуулийн багш, сурагчид жагсана

Баянзүрх дүүргийн 13 хороо Хо Ши Миний нэрэмжит ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн хичээлийн байрны барилгын тааз одоогоос гурван жилийн өмнө нурсан билээ.

Тухайн үед Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид сургууль дээр ажиллаж, тус сургуулийн 1-р давхрын 00-ын өрөөний урд талын таазны хэсэг нурж, цаашид нурах аюултай, осол гарах нөхцөл бий болсон байна гэж үзэж улсын байцаагч акт тогтоож үйл ажиллагааг нь зогсоосон байдаг.

Ийнхүү нурах аюултай гэж актлагдаад гурван жил болж байгаа бөгөөд сургуульгүй болсон багш, сурагчид тун хүнд байдалтай байсаар байгаатай холбогдуулан багш, сурагч, эцэг эхчүүд сургуулийнхаа өмнө цуглаж жагсах ажээ. Сургуулийн сурагчдын хувьд гурван сургууль хуваагдан хичээллэж байгаа юм байна.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих