Ерөнхий сайд алгадуулжээ
Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой олны өмнө алгадуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр сонгуулийн сурталчилгааны ажлаар Понтевдра хотноо иргэдтэй уулзаж байхад нэг хүү түүнийг алгадсан аж. Сайдыг алгадсан хүүг Луман гэдэг 17 настай юм байна. Хүү Ерөнхий сайдтай селфи зургаа авахуулсныхаа дараа түүнийг алгаджээ.
Ерөнхий сайдын шил газарт унаж, хагарсан аж. Хүү шилийг авч, хажуудаа зогсч байсан хамгаалалтын ажилтныг мөн алгадсан байна. Хамгаалалтынхан хүүг баривчилж, цагдаагийнханд хүлээлгэн өгчээ. Хүү ямар шалтгаанаар сайдад гар хүрсэн нь тодорхойгүй байгаа юм.
Рахойг алгадуулах үед хүмүүс “Тиймээ. Муу улстөрч” хэмээн хашгиралдаж, хүүгийн буруу үйлдлийг зөвтгөсөн байна. Энэхүү үйл явдлын дараа Ерөнхий сайд “Юу болов оо. Яагаад ийм зүйл болов” хэмээн олон нийтээс асуужээ.
Б.Дэлгэрцэцэг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
algadsan bish bur shanaa ugsun bna shu dee