Б.Батмөнх: Ирэх жил монголчуудын “бүсээ чангалах” хүнд мөч эхэлнэ

Эдийн засгийн ухааны доктор Б.Батмөнхтэй эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Ирэх онтой золгоход тун бага хугацаа үлдлээ. Тиймээс ирэх онд эдийн засгийн нөхцөл байдал ямар байх тухай таны төсөөллөөр яриагаа эхлэх үү?

-Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа цаг үеийг бид туулж байна. Ийм үед эдийн засгийн хямрал гэдэг нэр томьёо иргэдийн сэтгэлзүйд ихээр нөлөөлж байгаа нь илэрхий болжээ. Угтаа энэ үзэгдэл бол хямрал биш юм шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн хурд саарсан тодорхой хүндрэл байна. Энэ нь гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж байгаа.

Тухайлбал, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасан нь манай эдийн засагт сөргөөр нөлөөлж экспортын орлого буурсан зэрэг олон хүчин зүйл бий. Сангийн яам ирэх оны төсөвт 4.1 хувийн өсөлт гарна гэж тооцсон. Дэлхийн банк 3.6 хувийн өсөлт гарах төсөөлөл хийлээ. Учир нь Мон голын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай тул ирэх хоёр жилд манай улсын эдийн засагт дорвитой өсөлт гарахгүй гэсэн төсөөлөл байна.

Харин би хувьдаа таван хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Шалтгаан нь ирэх хавраас Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт өрнөнө. Тэнд 3000 гаруй ажлын байр ши нээр бий болно. Үүнээс гад на ханган нийлүүлэгч монгол компаниудын бизнес идэвхжинэ. Тэгэхээр уул уурхайн таваарын үнэ төдийлөн өсөхгүй ч хөрөнгө оруулалт макро төвшинд эерэг нөлөө үзүүлэх боломж байгаа гэж үзсэнтэй холбоотой.

-Бизнесийн байгууллагуудын орлого саарч, иргэд хүлээлтийн байдалд шилжсэн энэ үеийг хямрал гэж нэрлэхгүй гэж үү?

-Хямрал болж байна гээд дэвэргээд байдаг зарим нэг улстөрчтэй би санал нийлдэггүй юм. Тэгээд ч эдийн засагт буруу мэдээлэл сөрөг нөлөө үзүүлдэг зүй тогтол бий. Ийм учраас бид маш болгоомжтой ярих шаард лагатай. Албан ёсны судалгааг авч үзэхэд энэ оны эхний арван сарын байд-лаар иргэдийн төгрөгийн хад галамж 7.9, гадаад валютынх 21.9 хувиар өссөн үзүүлэлт гарсан.

Энэ нь иргэд худалдан авалт хийхээс илүү мөнгөө хадгалах сонирхолтой болсонтой уялдаж байгаа юм. Иргэд хадгаламжтай болох нь сайн хэрэг. Гэвч эдийн засгийн харилцаанд идэвхтэй орж бизнесийг дэмжихгүй бол сон сөрөг талтай. Энэ бай дал эдийн засгийн өнөөгийн хүндрэлд нөлөөлж байгаа том шалтгаан юм.

-Тэгвэл чанаргүй зээлийн үлдэгдэл өсч эхэлсэн нь ямар шалтгаантай юм бэ?

-Маш товчхондоо санхүүгийн салбар хүндэрч эхэлсэн гэж ойлгож болно. Мөн эдийн засгийн өсөлт саарахаар инф ляц буурдаг талтай. Монголбанкны мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оныхоос буурлаа. Энэ цаг үед Төв банк бодлогын хүүгээ бууруулмаар байгаа юм.

Тэгвэл арилжааны банкуудын зээл олголт нэмэгдэж эдийн засаг идэвхжиж ирнэ. Үгүй бол ирэх онд өнөөгийн нөхцөл байдал үргэлжлэх магадлал маш өндөр. Мөн л төсөвтөө тодотгол хийгээд сууж байх биз. Улсын төсвийн алдагдал энэ онд их өндөр байгаа. Оны эцэст нэг их наяд төгрөгт хүрэх нь тодорхой болсон шүү дээ.

-Мөн 2017 оноос эхэлж өрийн дарамтад орно гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар эдийн засагчид ч удаа дараа сануулах боллоо. Үнэхээр эрсдэл хүлээх үү?

-Энэ бол маш ойлгомжтой зүйл. Ирэх онд 900 гаруй сая ам.долларын өр төлнө. Мөн 2017 оноос эхлээд өрийн үйл чилгээндээ төсвийн орлогын хоо 30 орчим хувийг “гулгуулахаар” байгаа. Энэ нь эдийн засагт маш хүнд дарамт болох нь мэдээж хэрэг. Сүүлийн үед “бүсээ чангалах” гэдэг үгийг манайхан их хэрэглэдэг болоод байгаа.

Тэднийхээр бол ирэх хоёр жилд бол монголчуудын “бүсээ чан-галах” үе л дээ. Тиймээс бид орлогоо нэмэгдүүлэх учиртай. Үүний тулд экспортоо нэмэгдүүлэх боломж гарц хайх шаардлагатай байгаа юм. Манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтын боломж ихтэй. Гэтэл улс төр, засагла-лын алдаа өнөөдөр манай эдийн засагт хүндрэл авч ирээд байна.

Үнэндээ засаг төрийн бодлогыг гадаадын хөрөнгө оруулагчид байтугай бид ч ойлгоход бэрх бол сон. Салбаруудынх нь бодлого тодорхойгүй, сайд нь солигдохоор дахин шинэ баг бүрдүүлдэг зэрэг тог т вор гүй байдлаасаа салах шаардлагатай байна. Нэг үе манай улсын эдийн засаг 17 хувь хүртэл өссөн. Гэвч энэ өсөлт хөрөнгө оруулагчдаа дагаад гараад явчихсан. Тиймээс манай улс юу юунаас илүү засаглалдаа анхаарах цаг нь болжээ. Үүнээс гадна ма-найхан хэлсэн ярьсандаа огт хүрэхгүй байгаа нь харамсалтай.

Өнгөрсөн жил л гэхэд хоёр хөршийн тэргүүн ирээд, ашигтай олон зүйл ярилцсан. Гэвч бид өөрсдөөсөө шалт-гаа лах юу ч хийгээгүй. Японтой л гэхэд эдийн засгийн түншлэлийн гэрээ хийсэн. Манай бизнесийнхэн тус улсад 8100 нэрийн бараа бүтээгдэхүүнийг татваргүй гаргахаар тохирсон шүү дээ. Хамгийн гол нь бид өөрс дөө идэвх санаачилгатай ажиллах ёстой.

-Мөн Хятадаас нэг тэрбум ам.доллар, мөн Энэт-хэгээс мөн ийм хэмжээний зээлийн шугам нээсэн гэж байгаа…?

-Энэ байдлаас харахад өрийг өрөөр дарахаас өөр боломжгүй болсон нь харагдаж байгаа юм. Угаас ийм арга эдийн засагт байдаг л даа. Өөрөөр хэлбэл, урт хугацаатай зээл авч өрөө дарж болно. Гэвч өргөн агуулгаар нь авч үзвэл ар араа дагасан өрийн гинжин хэлхээ үүснэ л гэсэн үг. Тийм учраас өр зээлээ багасгаж байх учиртай.

-Эдийн засгаа солонгоруулах нь зүйтэй гэж олон жил ярилаа. Гэвч уул уур-хайгаас хамааралтай байдал хэвээрээ л байна. Энэ байдлыг хэрхэн өөрчлөх шаард лагатай юм бэ?

-Уул уурхайгаас бусад салбар эдийн засгийн өсөл-тийг хангах гол найдвар гэдэгт санал нэгдээд олон жил болж байна. Гэвч өнгөрсөн хугацаанд бодит байдлаас төдийлөн ахиц гарсангүй. Үүнийг мөн л муу засаглалтай холбон тайлбарлахаас өөр аргагүй.

Тухайлбал, хөдөө аж ахуйн салбартаа анхаарал хандуулж хөрөнгө оруулалтаар дэмжээд явбал боломж бий. Үүнээс гад на Оюутолгой, Таван тол гой ордын хувь заяагаа мар гаангүй шийдээд явах нь эдийн засгийн хүндрэлээс гарах гарц юм.

-Тэгвэл өмнөх Засгийн газар үйлдвэржилтийг дэмжих 888 төсөл хэрэгжүүлсэн. Үүний явцыг талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Үйлдвэржилтийг дэм-жинэ гэдэг том бодлого. Тэр хэрээр үр дүнд хүрсэн улс орон олон бий. Миний хувьд ямар компанид хөн-гөлөлттэй зээлээс гадна ямар төрлийн дэмжлэг үзүүл сэн тухай мэдээлэл бага бай на. Гэвч Засгийн газраас үйлдвэржилтийг дэмжих төсөл хэрэгжүүлж байна гэдэг сайн хэрэг.

-Мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үр нөлөөг та хэрхэн тооцож байна вэ? 

-Засгийн газар үүнд маш буруу ажилласан. Өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тодын хууль гаргана гэж эртнээс зарласан. Энэ бол хамгийн анхны алдаа нь бай сан юм.

Мэдээж өрөө төлөөгүй байсан ч өршөөнө шүү гээд байхаар хэн ч мөнгө өгөхгүй биз дээ. Үүнээс болж өршөөлд хамрагдах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн тоо өссөн. Үүнээс шалтгаалж төс вийн орлого өнөөгийн хэмжээнд хүртэл тасраад байгаа юм.

Б.Ганбаатар


URL:

Сэтгэгдэл бичих