“Хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод хүртээмжтэй нийтийн тээврийн үйлчилгээ” сургалт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

АВТОБУСНЫ  ЖОЛООЧ НАРТ ЗОРИУЛАГДСАН

 “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗОРЧИГЧДОД ХҮРТЭЭМЖТЭЙ НИЙТИЙН ТЭЭВРИЙН  ҮЙЛЧИЛГЭЭ”  СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН  БАЙГУУЛАГДЛАА.  

 Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ТББ, Аифо ОУ-ын байгууллагатай хамтран “Хамтдаа зорчъё” хэлэлцүүлгийг ЗТЯ-ныхантай хамтран зохион байгуулсаны үр дүнд  ЗТЯ-ны сайд М. Зоригт  шийдлийн ЗГ-ыг төлөөлөн ХБ-тэй хүмүүст хүртээмжтэй нийтийн зорчигч үйлчилгээг бий болгох ажлыг  3 сарын  хугацаанд хэрэгжүүлэх  амлалатыг  авсан.

Энэ ажлын  эхлэл болгож 2015 оны 12 сарын 16-ны өдөр  Нийслэлийн Тээврийн Газар, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний  холбоо ТББ хамтран  “ХБ-тэй зорчигчдод   хүртээмжтэй нийтийн тээврийн  үйлчилгээ”  сургалт, хэлэлцүүлгийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын жолооч нарын  дунд зохион  байгууллаа.

Сургалтаар Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны залуус, ХБ-тэй иргэдэд автобусаар зорчиход  тулгарч буй бэрхшээл, хүртээмжтэй нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой хууль эрх зүйн орчин, олон улсын сайн туршлагыг  жолооч нарт таниулж, сургалтын эцэст асуудал хөндсөн хэлэлцүүлгийг  оролцогч нарын дунд зохион байгууллаа.

2015 оноос эхлэн Улаанбаатар хотод  ХБ-тэй хүмүүст хүртээмжтэй автобус үйлчилж эхэлсэн ч жолооч хяналтын ажилтануудын ХБ-ийн талаарх мэдлэг ойлголт  дутмагаас бид  саадгүй зорчиж  чадахгүй байна гэсэн  асуудлыг  хөндөн бид хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Гэтэл асуудал зөвхөн жолооч, хяналтын ажилтануудад  байдаггүй нь  бидний жолооч нартай хийсэн илэн далангүй хэлэлцүүлгээр  нотлогдлоо. …Автобус буудал дээр  2 минут зогсох ёстой, гэтэл  ХБ-тэй хүмүүст хүртээмжтэй гэгдэж буй  угсраа автобуснь  механик үйлдэлтэй, хийн нумаараа доошоо сууж өгсөний дараа жолооч налуу замыг  гарган зорчигчоо суулгаад, буцаж замаа эвхэх хугацаа  хамгийн багадаа 5 минут болдог байна. Энэ хугацаанд автобусны ард урт дараалал үүсч, бусад автобуснуудад саад үүсгэхийн зэрэгцээ,  замын цагдаа ирж удаан зогслоо гэж жолооч нарыг  торгох нь энүүхэнд байдаг аж. Мөн хувиараа нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй такси, микро автобуснууд  буудлын “карма”-г хааж зогсох,  өглөө оройны  оргил цагуудад  ачаалал ихэссэнээс зорчигчид зам руу түрж орж ирдэгээс  автобуснууд  зогсох ёстой зөв газартаа дүрмийн дагуу зогсож,  ХБ-тэй зорчигч,  өндөр настан, хүүхдүүдэд хүргэх зөв зохистой үйлчилгээгээ хүргэж чаддаггүй, ихэнх иргэдэд нийтийн үйлчилгээ авах соёл төлөвшөөггүйгээс  бусад зорчигчид болон жолооч, үйлчилгээний ажилтануудад ихээхэн хүндрэл үүсгэдэг  тухайгаа  ярьсан юм

Сургалтын үр дүнд  жолооч, хяналтын ажилтанууд ХБ-тэй зорчигчид үйлчлэх мэдлэг нэмэгдэж,  арга техникт суралцлаа.  Гэсэн хэдий ч цаашид  автобусны буудлын тохижилт үйлчилгээг хариуцагч байгууллага, автобус компаниуд, хувийн хэвшилийнхэн,  замын цагдаа, авто замын газар, нийтийн тээврийн зорчигч үйлчилгээний талаарх бодлогыг барьж  буй төрийн байгууллагууд  өөр хоорондоо маш  нарийн уялдаатай ажиллахын зэрэгцээ,  олон нийтэд нийтийн тээврээр зөв боловсон зорчих соёлыг төлөвшүүлэх сургалт сурталчилгааг өргөнөөр зохион байгуулах,  парк шинэчлэлийг хийхдээ орчин үеийн шаардлагт нийцсэн  зөв технологи бүхий автобусыг  сонгох  зэрэгт анхаарах нь туйлийн чухал болохыг бидний зохион байгуулсан сургалт хэлэлцүүлэг харууллаа. 


МОНГОЛЫН ТЭРГЭНЦЭРТЭЙ  ИРГЭДИЙН ҮНДЭСНИЙ ХОЛБОО


URL:

Сэтгэгдэл бичих