Н.Мөнх-Оргилын хэрэг прокурорт шилжлээ

Бяцхан охидыг хүчирхийлж, нэгнийх нь амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Н.Мөнх-Оргилын хэргийн шүүх хурал удахгүй товлогдох нь. Түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаж дуусаад шүүхэд шилжүүлсэн байна.

Н.Мөнх-Оргилд анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс найман настай охины амийг хөнөөсөн хэрэгт буруутай, бага насны дөрвөн охиныг хүчирхийлсэн гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж цаазын ял оногдуулсан юм. Харин Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс зарим нотлох баримт хангалтгүй гэж үзээд мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Тэгвэл уг хэргийг мөрдөн байцаагчид шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн нь энэ аж.

А.Лхагважав

Эх сурвалж: “Нийгмийн толь” сонин


URL:

Сэтгэгдэл бичих