Хар тамхины бүлэглэлийг саатуулав

Цагдаагийн хэлтэст “Нийслэлийн Баянгол дүүргийн ХVII хорооны нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах бодис зарж, борлуулж байна” гэсэн мэдээлэл өнгөрсөн ням гаригт иржээ.

Мэдээллийн мөрөөр цагдаа гийнхан газар дээр нь очиж шалгахад иргэн С, О, Э нар хар тамхи, мансууруулах бодисын төрлийн бодисыг хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулан өөрсдөө ч хэрэглэж байсныг илрүүлсэн байна. Хэргийн газраас мөс, гашиш, экстази болон мансууруулах бодис хэрэглэхэд ашигладаг эд зүйлс илэрснийг хураан авч, сэжигтнүүдийг шалгаж эхэлжээ.

URL:

Сэтгэгдэл бичих