Нийгмийг цочроосон дуулиант хэргүүдийн эзэд ба Хонхэрэйдийн Б.Энхбат …
Б.Энхбатыг “Даяар Монгол”, “Хөх Монгол” бүлгэмүүдийг үүсгэн байгуулагч гэдгээр нь зарим хүмүүс анддахгүй. Монголчууд харийн орны тэр тусмаа Хятад цустай хүмүүсийг эх оронд минь эзэн суух вий хэмээн хэзээнээс л дургуй байсаар ирсэн.
Харин дургүйцлээ ил гаргаж зүрхэлдэггүй байсныг Хон хэрэйдийн Энхбат гэх эрхэм зоригтойгоор гарган ирж, өнөө цагийн эх оронч үзэлтнүүд болох “Даяар Монгол”, “Хөх Монгол” гээд бүлгэмийг үрслүүлж өгсөн гавьяатай. Гэхдээ хэт их үндсэрхэг үзлээсээ болсон уу аль эсвэл хайртай охиныхоо өмнөөс ял үүрсэн үү, ямартай ч өнөөдөр нарсанд ял эдэлж буй нэгэн.
Тэрбээр хэргийг эргэн сануулваас төрсөн охин Э. Гоомаралынхаа найз залууг Хятад цустай хэмээн хээр аваачин буудаж амь насыг хохироож тухайн үедээ дуулиан болж байв.
Тухайн үед чухам юу болсныг өгүүлье.
Хөх хотын Анагаах ухааны их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан, хорь гаруйхан насны залууг хэрцгийгээр зодож, гурван удаа буудаж амийг нь хөнөөсөн байдаг. Тухайн үед Б.Энхбат болон түүний охин нь хохирогч залууг буу алдсны улмаас амиа алдсан хэмээн мэдүүлж байж. Гэвч сүүлд нь Энхбат болон түүний охин Гоомарал нар залууг буудаж хороосон хэмээн хэн хэн нь хэргээ хүлээсэн байдаг. Хожим нь тэрээр залуугийн амийг хөнөөх болсон шалтгаанаа өвөр-монгол аялгаар ярьснаас болсон гэж тайлбарлаж байсан гэдэг.
Энхбат хятадууд биед нь халдахыг удаа дараа оролдсон, тиймээс ч цэнэгтэй буутай, гэнэтийн халдлагад байнгын бэлэн байдалтай явдаг. Эскиз маркийн буугаа Гандангийн дэнжид байрлах ан агнуурын дэлгүүрээс 800 мянган төгрөгөөр худалдаж авсан гэж цагдаагийнханд мэдүүлж байжээ.
Түүнд анхан шатны шүүхээс цаазын ял оноож байсан бол давж заалдах шатны шүүх цаазын ялыг нь чанга дэглэмтэй хорих ангид 25 жил хорих болгон өөрчилсөн. Таван жил гянданд хоригдсон тэрбээр өдгөө чанга дэглэмтэй 415 дугаар хорих ангид ялаа эдэлж байгаа юм.
Б.Энхбат хуулийн хугацаандаа буюу 2008 онд Нийслэлийн шүүх хэргийг шийдсэний дараа Дээд шүүхэд гомдол гаргажээ. Гэхдээ гомдлоо өөрөө гаргаж байжээ. Тэр үед хуулийн зохицуулалтаар бол хэрэгтэн өмгөөлөгчөөрөө дамжуулж хяналтын шатанд гомдол гаргах эрхтэй байсан. Харин сүүлд 2014 онд ЭБШХ-д өөрчлөлт орж хэрэгтэн өөрөө хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болсон. Тиймээс тухайн үед хуулийн хугацаандаа өргөдөл гаргаж байсан тул Б.Энхбатын гомдлоор хэргийг хянаж байгаа бөгөөд Хяналтын шатны шүүх түүний гомдлыг хэлэлцэхээр болжээ.
Эх сурвалж: www.bolod.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Undserheh uzeltei bulguudiig olniig bii bolgoj tedgeeriig tagnuuliin gazriin hyanalt dor ajilluulah heregtei. 100 huvi demjij tusgai shan uramshuulal olgoh estoi. Devergej bolohgui bas dooguur baij bolohgui. Uil ajillagaagaa TEG-iin dargiin umnu tailagnaj ajillahaar zohitsuulj turiin Har hairtsagnii bodlogod tusgah heregtei. Demjij bna sullagdahiig husie. Hujaa sunutugei gesen saihan eruul talbii