Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурлаа
Өчигдөр Рио-Тинто болон олон улсын банк санхүүгийн байгууллагууд Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан бол дөнгөж сая хөрөнгө оруулагч талууд буюу Рио-Тинто Монгол Улсын Засгийн газар гарын үсэг зурж баталгаажууллаа.Ийнхүү гэрээг баталгаажуулснаар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах 4.4 тэрбум ам.долларыг гадаадын 15 банк санхүүгийн байгууллагаас гаргаж, далд уурхайн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтыг эхлүүлэх юм.
URL: