Дэлхийг Монголтойгоо өргөчих тэнхээтэй охин
Мөнхжанцангийн Анхцэцэг бол Ц.Хосбаяр дасгалжуулагчийн хэлсэнээр “Бурханы Бэлэг”. Мөнгө хөрөнгө санхүүжилт түүнд хангалттай байх юм бол дэлхийг Монголтойгоо өргөчих тэнхээтэй ОХИН.
2012 он 14 насандаа: “Өөдөөс минь хараад намуухан дуугаар инээмсэглэн ярих энэ охины биендээ ахадсан ухаалаг хэрсүүхэн яриа намайг зарим үед гайхшруулж байлаа. Тормолзсон алаг нүдтэй, хөөрхөн охиныг анх уулзсан хүн төмөр өргөөд зогсож байдаг гэвэл бараг л итгэхгүй болов уу. 14-хөн настай энэ охины үе тэнгийнхэн өнөөдөр хүүхдийн паркаар зугаалж, зуслангийн зугаатай өдрүүдийн инээд хөөртөө бялуурч яваа. Тэгвэл балчирхан насандаа ОУХМ хэмээх эрхэм цолыг бярдаж авсан Монголын хүндийг өргөлтийн маргаашийн гэрэлт од маань долоо хоногт ганцхан өдөр амраад бэлтгэлээ хийнэ гэж ярьж сууна. М.Анхцэцэг охиноор Монголчууд бахархан шуугих өдөр тун ч удахгүй ээ.”
2014 он 16 насандаа: Насанд хүрэгчдийн ДАШТ 10 байр, “Наньжин-2014” залуучуудын олимп дөрөвдүгээр байр, Азийн АШТ хоёр насны ангилалд зургаан медаль
2015 он 17 насандаа: ДАШТ-д 8 дугаар байр,
Хамгийн сүүлд тэрбээр Катарт шилдэг найман тамирчин уригддаг Дэлхийн цомд дөрөвдүгээр байрт орсон. Өнөөдөр өндөрлөх тэмцээнд тэрбээр 69 кг-д оролцох боломжгүй байсан учраас 75 кг-д оролцсон байна. Анхаад жингийн зөрүү нөлөөлсөнгүй, дөрөвдүгээр байрт орлоо. Хэрэв бэлтгэл сургуулилт хангамж эм бэлдмэл зэрэг зүйлс нь бэлэн байвал тэр бол Ц.Хосбаяр дасгалжуулагчийн хэлсэнээр “Бурханы Бэлэг”. Мөнгө хөрөнгө санхүүжилт түүнд хангалттай байх юм бол дэлхийг Монголтойгоо өргөчих тэнхээтэй ОХИН.
Ч.Амартүвшин
URL: