“ Нутгийн удирдлага: Сорилт ба шийдэл” Үндэсний чуулган зохион байгуулагдаж байна
Монгол улсын нутгийн удирдлагын салбар нь нийгмийн харилцааны тулгуур хуулиудын өөрчлөлт, шинэчлэлтийн талаар өргөн хэлэлцүүлэг өрнөж буй энэ үед нутгийн удирдлагатай холбоотой асуудлуудыг хэлэлцэх талбар бий болгох, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, шийдлийг гаргах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгтэй хамтран “Нутгийн удирдлага: Сорилт-шийдэл” Үндэсний чуулганыг 2015 оны 12 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Чуулганы зорилго нь нутгийн удирдлагын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэх, улмаар Улсын Их Хурлын түвшинд хийгдэж буй Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх ажилтай холбогдуулан бодлогын хувилбарууд, шийдлийг хэлэлцэж, нэгдсэн зөвшилцөл бий болгоход хувь нэмэр оруулах, хууль тогтоогчдод зориулан нэгдсэн санал, зөвлөмж гаргахад чиглэж байна.
Чуулганд Төрийн байгууллагуудаас:
Улсын Их Хурал, УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар, Засаг дарга, Тамгын газрын дарга нар
Сургалт, судалгаа, шинжилгээний байгууллагуудаас:
Удирдлагын академи, МУИС, Шихихутуг Хууль зүйн дээд сургууль, Их засаг Их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн
Төрийн бус байгууллагуудаас:
Тунгаамал төв, Монголын Нутгийн Удирдлагын Холбоо, Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэг, Баг сумдын Холбоо, Орон нутгийн хөгжлийн хүрээлэн, Иргэний боловсролын төв, Нээлттэй нийгэм форум
Олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудаас:
Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, АНУ-ын Хөгжлийн Агентлаг, Азийн сан, Мерси Кор, Конрад Аденаурын сан, ЛОГИН сүлжээ зэрэг байгууллагууд оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол улсын Төрөөс төвлөрлийг сааруулах талаар баримтлах бодлого”, УИХ-ын дэд дарга “Р.Гончигдорж “Нутгийн удирдлагын талаар хийгдэж буй эрх зүйн шинэтгэлийн тойм”, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт“Нутгийн удирдлагын чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлого, чиглэл”, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчБиате Транкман“Төвлөрлийг сааруулах, нутгийн удирдлагыг бэхжүүлэх талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн бодлого”, Ховд аймгийн Засаг даргаД.Цэвээнравдан “Эрх зүйн шинэтгэлд нутгийн удирдлагын байр суурь” сэдвээр нээлтийн илтгэл тавина.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн, ЗЗНДНТУ-ын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн багийн зөвлөхД.Ганзориг “Нутгийн удирдлагын эрхзүйн зохицуулалт: Өнөөгийн байдал, шинэчлэх шаардлага”,НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Засаглалын багийн ахлагчЦ.Даваадулам “Нутгийн удирдлагын тогтолцоо ба засаглалын эрх мэдлийн тэнцвэр”, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш, докторД.Сүнжид“Орон нутгийн түвшин дэх чиг үүргийн хуваарилалт”, Удирдлагын академийн Менежментийн тэнхимийн ахлах багш, докторГ.Жаргал“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн онцлог, тулгамдсан асуудал, шийдэл”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимийн багш, докторА.Бямбажаргал“Орон нутгийн өмчийн харилцаан дахь тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр үндсэн илтгэл тавих бөгөөд нийт оролцогчид маань өөрсдийн хүслээр 3 хуваагдан 3 чиглэлээр салбар хуралдаанд орж, агуулгын дагуу санал бодлоо илэрхийлж, шийдвэр гаргах түвшний хүмүүст санал зөвлөмж гаргах юм.
Төвлөрлийг сааруулах, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, нутгийн удирдлагын харьцангүй бие даасан байдал, сонгуулийн дараа болон засаг солигдох бүр хийгдэж буй халаа сэлгээ, удирдлагын нэгдмэл байдлыг хангах хуулийн зохицуулалт дутмаг байдал, нутгийн удирдлагын хүлээх үүрэг, хариуцлага, захиргааны түвшин бүрт чиг үүргийн хуваарилалтын асуудал зэрэг шийдэгдээгүй, учир дутагдалтай асуудлыг сөхөн ярилцаж, шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлэх юм.
Ийнхүү “Нутгийн удирдлага: Сорилт-шийдэл” Үндэсний чуулган маань нутгийн удирдлагын салбарын тулгамдсан олон асуудлын шийдлийг гаргасан, нэгдсэн санаанд хүрсэн ихээхэн ач холбогдол бүхий чуулган болж, Монгол улсын нутгийн удирдлагын салбарт томоохон ахиц авчирна гэдэгт итгэлтэй байна.
Холбогдох хүний утас:
М.Туяа Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэг
99072700, 91118690, 70121030
URL: