Савласан цэвэр агаар зарж байна
Хятадын агаарын бохирдол аюултай төвшинд хүрсэнтэй холбогдуулан тус улсад Канадын компанид үйлдвэрлэгдсэн савласан цэвэр агаар худалдаанд гарч эхэлжээ. Энэхүү агаарыг Канадын Роки уул буюу Хадат уулын цэвэр агаараас савлаж, хэрэглэгчдэд хүргэж эхлээд буй гэнэ.
“Vitality Air” гэх савласан цэвэр агаарыг өнгөрсөн жил Канадын Эдмонтон хотод үйлдвэрлэж эхэлжээ. Харин хоёр сарын өмнөөс л Хятадын зах зээлд худалдаанд гаргасан байна. “ “Vitality Air” бүтээгдэхүүнийг үүсгэн байгуулагч Мосес Лам “Телеграф” сонинд утсаар өгсөн ярилцлагатаа “Бидний анхны Хятад руу илгээсэн 500 сав цэвэр агаар дөрвөн хоногийн дотор л зарагдаж дууссан” хэмээн ярьсан байгаа юм.
Тун удахгүй 4000 гаруй сав бүтээгдэхүүнийг Хятад руу тээвэрлэх бөгөөд тэдгээрийн ихэнхи нь урьдчилсан захиалгаар зарагдчихсан байгаа гэнэ. 7.7 литрийн багтаамжтай агаар 100 юанаар зарагдаж буй аж. Энэ нь нэг сав цэвэр уснаас 50 дахин өндөр үнэ юм байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Даваа
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
одоо цэвэр агаар зарах л дутаж дээ гэж наргиж суусан үе саяхан юмсан. ингээд биелэлээ олчихдог юм байжээ.