Эмзэг бүлгийнхнийг гудманд хаячихаад төрийнхөн тэдний нэрээр төсөв “саадаг” болжээ

http://www.bolod.mn/Upload/news/527-145022635912356763_548707761947393_347635817453349205_o.jpg

Загдаа гуай гэж нэг зөв сэтгэлтэй Монгол эр хүн байна. Тэр бүр 2005 оноос эхлэн Монголын нийгмээс гадуурхагдан шахагдсан, ажил, орон гэргүй, гудамжны тэнэмэл, архинд донтсон, шорон оронгоор явж байгаад суллагдсан эмзэг бүлгийн иргэдийг хүлээн авч амьдралд хөлөө олоход чин сэтгэлээсээ тусалж иржээ.

Хашаандаа 26 гэр барьсан, тэнд нь 130 гаруй хүн, үүнээс 60 гаруй хүүхэд амьдардаг гэнэ. Чадлаараа тэдэнд зориулан мужаан, оёдлын цех байгуулчихсан, боломжоороо ажилд зуучилдаг. Албан бусын сургалт явуулж, бичиг үсэгт сургадаг. Эмчид үзүүлж, бичиг баримтыг нь авч өгдөг. Бас өдөр тутмын амьдрах ухаанд сургадаг. Ямартаа ч тэдний хашаанд олон айл хоолтой хүнстэй, өмсөх хувцстай, түлэх түлштэй, элэг бүтэн, эвтэй найртай амьдарч байна.
Гэтэл юу болов?
Анхлан Загдаа гуай өөрийн чадлаар 70 орчим хүнд тусалж байжээ. Гэр бүл үр хүүхдээсээ гадна дахиад 70 хүний амь, амьдралыг хариуцаж явна гэдэг бол уг нь хир баргийн хүнд ахадсан ачаа. Гэтэл 2013 онд Нийслэлийн удирдлага халамжийн 60 хүнийг нэмж авчирч өгөөд,” та авчих, гэрээ хийж хоолных нь мөнгийг өгье” гэжээ. Ингэхдээ 60 хүний хоол, түлээ түлш, эмчилгээний зардалд зориулан нэг өдрийн 9000 төгрөгөөр бодож өгөхөөр тооцжээ.
Даанч 2015 оны 3-р сараас Нийслэл халамжийн санхүүжилтээ зогсоочихож. Монголд эдийн засгийн хямрал нүүрлээд эмзэг бүлгийн битгий хэл их сургуулийн дипломтой хүн ч ажил олоход хэцүү болсон цаг. Загдаа гуайн халамжлуулагчдын байдал ч хэцүүдэж Загдаа гуай дээлээ өмсөөд хотын захиргаа руу явжээ. Гэхдээ өмнө нь харж хандаж байсан 70 хүндээ төрөөс тусламж халамж нэхсэнгүй. Харин нэмж өгсөн гэрээтэй 60 хүний 9 сарын мөнгө болох 121 сая төгрөгийг нөхөн авахыг хүсчээ.
Ингээд л бүтэн 2 сарын туршид Нийслэлийн захирагч Бат-Үүл, түүний орлогч, туслах гээд олон хүнтэй уулзаж, учраа хэлж, гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг шаардаж үзжээ. Харин урдаас нь нөгөөдүүл нь хэл амаар доромжилж, агсарч, хөөж тууж, үүдээр оруулахгүй чангааж, бултан нуугдаж, цагдаа шүүхээр дарамтлуулж байх юм гэнэ.
Бас нэг сэргэлэн арга сэдсэн нь өөдөөс нь “тэр Сангийн ЯамандАА хэл, тэр Ерөнхий СайддАА хэл” гэж хариуцлагыг өөрөөсөө займчуулах юм. Угтаа бол Загдаа гуайн харилцдаг Сангийн Яам, Ерөнхий Сайд уу? Бүр нэг шилдэг арга бол “П…да минь…Тэр хүмүүсээ хөөгөөд гудманд гаргаачээ” гээд өрөөнөөсөө хөөсөн Э.Бат-Үүлийн туслах Э.Сурахбаяр гэгчийн арга байна.
Аргаа барсан Загдаа гуай “Босоо Хөх Монгол”, “Голомт-ЦЭХ” ТББ- д хандаж тусламж хүссэн ба 2015 оны 12 сарын 15-нд Хэвлэлийн хурал хийж, олон нийтэд байдлыг танилцуулжээ. Ингээд эргээд Нийслэлийн ЗДТГ дээр очиход хэдэн давхар цэрэг цагдаагаар хамгаалуулчихаад, дарга нар нь дотроо бүгчихэж.
Уулзах шаардлага тавихаар цагдаа нар нь иргэдийг тогтой бороохойгоор балбаж, сүүлдээ бяцхан хүүгийн хурууг бороохойгоор хуга цохьсон байх юм. Энд бага насны хүүхдээр шоу хийх гэсэн бодол огт үгүй, Бат-Үүлийн туслах Э. Сурахбаяр “тэр хүмүүсээ бүгдийг нь дагуулаад ир” гэсэн учир харах хүнгүй хүүхдээ хөтлөөд ирсэн хэрэг. Хотын захиргааныхан гэмгүй номхон иргэдийнхээ өөдөөс бороохойгоор зэвсэглэсэн цагдаа тавина гэж тэд яахан мэдэх билээ дээ.
gerelchuluun
НЗД-ын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун
Эцэст нь эд нар явахгүй нь гэж бодсон уу эсвэл өөр нэг арга заль сэдсэн үү ямартаа ч НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун гарч иржээ. Тэгээд асуудлыг нь шийдэж өгнө гэж хэлж (үнэгэн заль л биш байгаасай бурхан минь гэж!) Тэгэхдээ бас янз үзэж байгаа мэтээр “үлдсэн 121 сая төгрөгийг чинь өгөхгүй, 40 сая төгрөг аваад тохиролцъё” гэх хэлж үзэж байх юм гэнэ. Төрийн ажил чинь тохиролцож наймаалцах зарчмаар явдаг болсон уу? Xоногийн 9000 мянган төгрөгний амьдрах зардлыг (үүнд хоол унд, гутал хувцас, түлш, унаа тээвэр, эм тариа бүгд орно) тохиролцох гээд байдаг чинь юу билээ? Энийг сонссон би Ё.Гэрэлчулууныг өөрийг нь үр хүүхэдтэй нь хоногийн 4500 төгрөгөөр амь зуухыг хармаар санагдчих чинь…
Үнэхээр Нийслэл мөнгөгүй болчихоод гэрээний дагуу үлдсэн 121 сая төгрөгөө өгөх боломжгүй болсон уу гэвэл үгүй байх юмаа. Нийслэлээс санхүүждэг нэг төрийн байгууллага байна, зорилго нь Загдаа гуайнхтай ижил, эмзэг бүлгийнхэнд тусална, усанд оруулна, ӨДӨРТ 1 УДАА ХООЛЛОНО, жижиг сажиг сургалт явуулна, бичиг баримт авахад туслана, эмчид үзүүлнэ. Гэхдээ байрандаа түр байрлуулдаг ба 17-24 настай хүмүүст туслах зорилготой байгуулагдсан гэнэ. Сонгинохайрхан дүүрэгт байдаг тэр байгууллагыг “Амьдрах Ухаан” Сургалт Үйлчилгээний Тусгай Төв (АУСҮТТ) гэдэг.
Харин бусдаараа ГАЗАР ТЭНГЭР ШИГ ӨӨР. Загдаа гуай бол ядарч зовсон хүмүүст туслахаар гэр бүлээрээ мачийдаг бол тэр АУСҮТ Төвд бүхэл бүтэн 19 хүн ажилладаг гэнэ лээ. Загдаа гуай 130 хүнд тусалдаг бол тэнд эмзэг бүлгийн 53 хүнд үйлчилдэг гэнэ дээ. Цааш нь бүр ч хөгжилтэй. Загдаа гуайд жилд 162 сая өгнө гээд 121 сая дээрээ “луу унжаад” байгаа хотын захиргаа АУСҮТ Төвд 2015 онд гэхэд л 474 гаруй саяыг өгчээ. Тэгэхдээ тэр мөнгөний 200 сая нь ажиллагсдын ЦАЛИН ТЭТГЭМЖ, НИЙГМИЙН ДААТГАЛ зэрэгт зарцуулагдсан байна. Тухайлбал 2015 оны 6 сарын хагас жилийн тайлангаас үзвэл 86 сая гаруй нь цалинд, 10 сая нийгмийн даатгалд зарцуулжээ. Бас 5,5 саяыг нэг удаагийн тэтгэмж урамшуулалд төсөвлөж. Шуудан, бичиг хэрэгсэл, унаа тэрэг гээд бусад зардлыг энд тэр бүр ярьсангүй.
За ингээд дор хавсаргасан цалингийн цэс болоод жилийн төсөв зардлыг сайн хараарай. Цаашид АУСҮТ Төв гэдэг байгууллага төсвөө улам нэмээд 2017 он гэхэд 615 сая төгрөг авахаар төсөвлөсөн байна. Бас өмнөх оны бололтой нэг бичгээс үзэхэд ажилтнуудынх нь цалин 100 сая, шагнал урамшуулал нэмэгдэл нь 60 гаруй сая байх юм. Төсвийн ямар байгууллагад ажилчид нь САР БҮР цалингийнхаа 40-60 хувьтай тэнцүү нэмэгдэл урамшуулал авдаг юм бэ энэ чинь? Сарын 840 мянган төгрөгний цалинтай үйлчлэгч байгааг мэдчихвэл их дээд сургуулийн багш нар тэнд очиж өрсөлдөх вий гэх битүүхэн айдас ч төрөх шиг.
1
2
3
tsalin1
funds
Ямартаа татвар төлөгч миний хувьд Нийслэлийн удиpдлагаас асуух асуулт байна. Төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулах талаар ярьж буй өнөө үед 474 сая төгрөгний 202 сая төгрөгийг 19 хүний цалин урамшуулалд зарлагадаж, үлдсэн 272 сая нь үйл ажиллагаандаа зарцуулжээ. Гэхдээ ДӨНГӨЖ 53 хүнд үйлчилж байгаа гэдэг баримт байна. Энэ нь ХЭР ҮР АШИГТАЙ зарцуулалт ВЭ? Өнгөрсөн хэдэн жилд хичнээн залуусыг ажилд зуучилж, хэдэн хүнийг амьдралтай нь холбож, жинхэнээс нь нийгэмшүүлсэн юм бэ? Хичнээн нь хэрэг түвэгт орооцолдолгүй 3-5 жил болсон байна? Хэлээд өгөөч!  Тус Төв нь түр байрлуулдаг гэснийг мартаж боломгүй. Хэрэв сардаа 3-4 хонуулж хооллоод гаргачихдаг бол асар их мөнгийг газарт сул хаяснаас ялгаагүй. Одоогоор энэ АУСҮТ Төвд гаднаас нэвтрэх боломжгүй, цоожтой байгаа нь эмзэг бүлгийн залуусыг нийгэмшүүлэх бус харин бүр тусгаарлаж байгаа мэт санагдах.
Харьцуулбал, Загдаа гуай том жижиг нийлсэн 130 хүнийг 365 хоног хооллож, ундалж, хувцас хунар, дулаан тохилог гэр оронд гэр бүл үр хүүхэдтэйгээ ажиллаж амьдрах нөхцлийг хангаж байна. Эмч, сургалт, цэцэрлэг гээд АУСҮТ Төвөөс илүү гарахаас дутахгүй үйлчилгээ үзүүлж чадаж байна.
Тэр хүн Нийслэлээс өгсөн 162 сая төгрөгт 60 хүнийг асуудалгүй дааж авч явж чадна гэсэн. Цалин хөлс, урамшуулал, нийгмийн даатгал, урсгал зардал, бичиг хэрэг, шуудан, унаа тэрэгний зардал нэхсэнгүй. Дашрамд хэлэхэд АУСҮТ Төвийнхэн нэгнийгээ тэтгэвэрт үдэхдээ 15 сая гаруй төгрөг өгсөн баримт байсныг сануулчихъя. Ингээд энгийн тоо бодож үзье: 53 хүн халамжлахад 474 сая зарцуулах уу эсвэл 60 хүн халамжлахад 162 сая төгрөг зарцуулах уу? Аль нь ашигтай вэ?
Шаардлагатай бол энэ талаар үр дүнгийн судалгаа явуулж өгөхөд Амарлин миний бие бэлэн гэдгээ мэдэгдэж байна. Ингээд Нийслэлийн захиргаанд сонголт үлдээлээ: цаашдаа ч 19 хүнийг цалин цавуутай, урамшуулалтай, хамт олонтой байлгахын тулд төсвөөс жил бүр хагас тэрбум зарлагадсаар суух уу? Эсвэл эмзэг бүлгийн иргэдэд зориулсан төсвийн мөнгийг шимэгчлэн амьдарч буй хувалзнуудыг тэтгэхээ зогсоож, үр дүнтэй, үр ашигтай менежментэд шилжих үү?
Нийгэмд хөлөө олохгүй бүдэрсэн, замаа олохгүй төөрч тэмтэчсэн тэр хүмүүс та бидний л ижил Монгол улсын иргэн, чимээгүйхэн тусламж хүсэн энэрэл гуйсан жирийн хүмүүс юм шүү. Тэдний амьдралд ямар хүнд сорил, ямар зовлон гашуу тохиолдсоныг хэн ч үл мэднэ. Хичнээн алдаж эндсэн ч байлаа тэд бусдын ижил хүний эрхийг эдэлж, тусламж халамж авах, амьд явах эрхтэй. Тэднийг гудманд хаяж, ад шоо үзэн зүй бус харьцах, зодож занчиж, амьдрах эрхийг нь зөрчихийг ХОРИГЛОНО!!!
“Амьдрах Ухаан” Сургалт Үйлчилгээний Tөвийн тухай дэлгэрэнгүй тайлан баримтуудыг энэ линкээр орж үзнэ үү? Шилэн Дансанд баярлалаа.
http://nhtt.ub.gov.mn/?page_id=3204
Амарлин

URL:

Нэр: З.Энхболд Огноо: 16 December 2015

НЭГ Ч ЦАГДАА АЛГА.ДАНДАА НОГООНУУД БАЙНА.

Нэр: zochin Огноо: 16 December 2015

Bat-Uul uhvel taarna

Сэтгэгдэл бичих