Улстөрийн тэмцэл аль хэр хурцдах нь АН-ын дарга З.Энхболдоос хамаарч байна
Монгол орон цагаан цасанд хучигдаж, євлийн хvйтэн ид тачигнаж байгаа ч улстєрийн амьдрал уур манан савсуулан халуу шатаж байна. Єнгєрсєн долоо хоног УИХ-ын vйл ажиллагаа гацаанд орж, байнгын хороод ч хуралдаж чадаагvй бол энэ долоо хоногт ч дээрх байдал давтагдаж байна. Єчигдєр л гэхэд Тєсвийн байнгын хороо ирц нь бvрдээгvйгээс хуралдаагvй. Харин Хууль зvйн байнгын хороо УИХ-ын дарга З.Энхболд, “Шударга ёс” эвслийн З.Баянсэлэнгэ нараар хvч нэмэгдvvлж байж арайхийн 10 гишvvний ирцтэйгээр хуралдсан. Vvнтэй зэрэгцээд Монголын улстєрийн 21 намын удирдлагууд хэвлэлийн хурал хийж АН-ын дарга З.Энхболдын хамгаалсаар байгаа сонгуулийн санал тоолох “Хар машин”-ы талаар єєрсдийн хатуухан байр сууриа илэрхийлцгээв.
Тэд Олон улсад нэгэнт хэрэглэхээ больсон санал тоолох “Хар машин”-ыг дангаар нь хэрэглэж 2016 оны сонгууль явуулахыг эрс эсэргvvцэж байгаа аж. Энэ vеэр МАН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга Ж.Мєнхбаттай уулзаж дараах тайлбарыг авлаа.
-Энд Монголын улстєрийн олон намын удирдлагууд хvрэлцэн ирсэн байна. Та бvхний єнєєдєр энэхvv мэдээллийг хийх болсон шалтгаан нь зєвхєн сонгуулийн санал тоолох “Хар машин” гэж ойлгож болох уу?
-Зєвхєн “Хар машин”-аар асуудлыг хялбарчлан ойлгох нь єрєєсгєл юм. Монгол Улсын Дээд шvvхэд бvртгэлтэй улстєрийн 21 нам зєвшилцєж хамтран боловсруулсан УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт єєрчлєлт оруулах тухай хуулийн тєсєл, уг тєслийг нэн даруй хэлэлцэн батлах тухай шаардлагын хамт УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдод гурван сарын ємнє єргєн барьсан юм.
Vvний дараа ард тvмний дунд эргэлзээ, хардлага дагуулсан Сонгуулийн тухай хуулийг нэн даруй єєрчилж, тєрд итгэх иргэд сонгогчдын итгэлийг нэмэгдvvлэх шаардлагыг мєн энэ сарын 8-ны єдєр З.Энхболд даргад дахин хvргvvлсэн. Уг шаардлагын хариуг нэхэж Монголын улстєрийн намууд Олон улсын хvний эрхийн єдєр буюу энэ сарын 10-ны єдєр бvх нийтийн тайван жагсаал, цуглаан зохион байгуулж УИХ-ын дарга, эрх баригч АН-ын дарга З.Энхболдод дахин хандсан. Гэвч УИХ-ын дарга З.Энхболд єнєєдрийг хvртэл бидний шаардлагад хариу ирvvлсэнгvй. Энэ нь эрх баригч намын дарга нь Монголын бусад улстєрийн хvчнийг vл хvндэтгэсэн, улстєрийн соёлгvй vйлдэл юм.
-З.Энхболд даргын хувьд тийм байж. Ядаж УИХ-аас ч хариу ирvvлээгvй хэрэг vv?
-УИХ-ын Тєрийн байгуулалтын байнгын хороон дарга А.Бакей “УИХ дахь нам эвслийн бvлгvvд зєвшилцєлд хvрсэн тохиолдолд хугацаа алдалгvй, нэн даруй хэлэлцvvлнэ” гэсэн товчхон албан бичиг ирvvлсэн нь УИХ-д суудалтай болон суудалгvй улстєрийн 21 намыг vл тоомсорлосон, иргэд, сонгогчдын 90 орчим хувь нь хvлээж байгаа Сонгуулийн тухай хуулийг зєвхєн УИХ-ын тvвшинд явцуу, ганц нэг нам, бvлэглэлийн хvрээнд єєрсдийн эрх ашигт нийцvvлэхээр улайрч, ард тvмнийг басан доромжилж байгааг бид эрс эсэргvvцэж байгаа юм. Иймээс ч бид УИХ болон АН-ын дарга З.Энхболдод дахин таван зvйлтэй шаардлага хvргvvлж байна. Монголын улстєрийн 21 намын удирдлагууд гарын vсгээ зурсан энэхvv шаардлагын хариуг З.Энхболд дарга эрхбиш яаралтай ирvvлэх байх гэж найдаж байна.
-Та бvхний энэ удаагийн шаардлагын гол утга санаа нь юу вэ. Ємнєх шаардлагатайгаа vндсэн зарчим нь адилхан гэж ойлгож болох уу?
-УИХ-д суудалтай МАН, МАХН, МVАН оролцсон Монголын улстєрийн 21 намын тєлєєлєл “Сонгуулийн хуулийг єєрчлєх нааштай найман хувилбар” гэсэн тєслийг єргєн барьж байгаа юм. Vvнийг батлахыг, Сонгуулийн тухай хуулийг нэн яаралтай єєрчлєхийг, шударга, нээлттэй ил тод сонгууль явуулахыг эрх баригчдаас, АН-ын дарга З.Энхболдоос дахин шаардаж албан бичиг явуулж байна. Єнєєдєр дэлхий даяар сонгуулийн санал тоолдог энэ “Хар машин”-аас татгалзчихсан. Энэ машиныг vйлдвэрлэсэн эх орон нь болох АНУ-ын конгресс 2006 онд хуралдаад хоёр удаагийн Ерєнхийлєгчийн болон конгрессын сонгуульд чухам энэ “Хар машин” булхай, луйвар хийчихлээ гэж хvлээн зєвшєєрєєд хэрэглэхийг хориглочихсон юм. Тэгвэл энэ “Хар машин”-ыг хэрэглэж байсан Азийн єндєр хєгжилтэй Япон, Энэтхэг, БНСУ татгалзсан бол Европын єндєр хєгжилтэй ХБНГУ, Англи, Франц, Швед, Норвеги зэрэг улсууд бvрмєсєн хориглосон. Тэд єнєєдєр бvх сонгуулийнхаа vр дvнг гар аргаар тоолж тvvнийгээ хамгийн зєв гэж хvлээн зєвшєєрч байгаа. 16 сая сонгогчтой Австрали, 830 сая сонгогчтой Энэтхэг улс гараар тоолоод болж байна. Дэлхийд цахим ертєнцийн хамгийн супер инженерvvдтэй Энэтхэг улс энэ “Хар машин”-аас татгалзаж, сонгуулийнхаа vр дvнг гараар 45 хоног тоолон баталгаажуулж байхад Монгол Улсын эрх баригч намынхан vхэн хатан зууралдаад байгаагийн ард сонгуулийн булхай луйвар хийх гэсэн увайгvй, бvдvvлэг, ёс журамгvй санаархал л явж байгаа нь тодорхой. Монголын улстєрийн 21 намууд энэ асуудалд яг л ийм бодолтойгоор нэгдээд байна.
-Та бvхэн сая СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн мэдээллийн талаар яриад байсан. Тэр талаар дэлгэрvvлж тайлбарлахгvй юу?
-Єчигдєр /уржигдар/ СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийснийг манай иргэдийн зарим нь мэдээгvй ч байж магадгvй. Ч.Содномцэрэн дарга энэ мэдээлэлдээ “Аливаа сонгуулийн дараа Монгол орон даяар сонгуулийн vр дvнг гараар тоолж баталгаажуулахад ямар ч асуудал байхгvй. Илvv зардал гарахгvй. СЕХ-ын зvгээс гараар давхар тоолж баталгаажуулахад бэлэн байна. Гагцхvv УИХ шийдвэрээ гаргах шаардлагатай” гэж тайлбарлаад байхад УИХ болон АН-ын дарга З.Энхболд мугуйдлан эсэргvvцээд байгаагийн цаана маш том булхай луйвраа нууцлах гэсэн санаархал явж байна гэж бид хардаж байгаа. Албан ёсны СЕХ нь гараар давхар тоолж баталгаажуулахад асуудал байхгvй гээд байхад эрх баригч намын дарга нь яагаад жадлан эсэргvvцэж, гацаагаад байгаагаа тодорхой тайлбарлахыг бид шаардаж байгаа юм. Хоёрдугаарт Автоматжуулсан системийн тухай хуулийн 5.1.1 дээр “Автоматжуулсан системээр санал тоолохдоо УИХ шийдвэр гаргахдаа улстєрийн намуудын зєвшилцлийг хангасны vндсэн дээр гаргана” гээд заачихсан байгаа. Энд УИХ-д суудалтай, суудалгvй гэж ямар ч ялгаа тогтоогоогvй. Єнєєдєр Монголд байгаа 20 гаруй улстєрийн намууд зєвшилцєєд зєвшєєрєх юм бол энэ системээр тоолох эрхийг єгч байгаа. Гэтэл єнєєдєр АН-аас бусад 20 гаруй намууд бvгдээрээ “Автоматжуулсан системээр тоолъё. Харин дараа нь давхар гараар тоолж баталгаажуулъя, камерын бичлэгээр баримтжуулъя” гээд байхад З.Энхболд дарга огт хvлээн зєвшєєрєхгvй байна. Vvний ард ямар булхай луйвар, наймаалцал явж байна вэ. Гуравдугаарт АСЕМ гэдэг нэрийн дор 2016 оны сонгуулийг есдvгээр сард явуулна гэсэн хачин юмыг АН-ын зvгээс зохион байгуулалттайгаар тарааж байгаа. Энэ бол Монгол Улсын Vндсэн хуулийг зєрчихийг санаархаж байгаа ноцтой явууллага мєн. Vндсэн хууль зєрчсєн энэ хачин явууллагаа нэн даруй зогсоож, сонгуулийг ямар ч маргаангvйгээр хугацаанд нь явуулахыг бид шаардаж байна. Сандал ширээ, эрх мэдлийн тєлєє Vндсэн хуулийг хvртэл уландаа гишгэж, ард тvмний язгуур эрх ашгаар наймаалцахыг бид хэрхэвч зєвшєєрєхгvй, гааруулахгvй. Бид энэхvv шаардлагаа хоёр хоногийн хугацаатай єгч байгаа. Хэрвээ бидний энэ шаардлагыг хvлээн авч Сонгуулийн тухай хуулийг яаралтай батлах асуудлыг нааштайгаар шийдэхгvй бол Монголын улстєрийн бvх намууд нэгдэж 21 аймаг, Улаанбаатарын есєн дvvрэг, цаашлаад 330 сумын хэмжээнд эсэргvvцлийн Vндэсний фронт нээж тэмцэл явуулна. Єнєєдєр БНСУ-ын Ерєнхий сайд хvрэлцэн ирж байгаа тул бид улстєрийн суултаа хоёр хоногоор зогсоож, ард тvмэн, Монгол Улсын хуулийг дээдлэж байгаагаа илэрхийлж байна. Ирэх 17-ны vдээс хойш улстєрийн намуудын эсэргvvцлийн суулт vргэлжлээд явах болно. Бид 2016 он гараад улстєрийн тэмцлээ улам эрчимжvvлнэ. Энэ тэмцэл бараг л сонгууль хvртэл vргэлжлэх байх. Харин сонгуулийн дараа ямар vр дvн гарахыг одоогоор хэлэх бололцоо алга.
-Та бvхэн арай 2008 оных шиг тэмцэлд ард тvмнийг уриалан дуудаж байгаа юм биш биз дээ?
-Улстєрийн тэмцэл аль хэр хурцдах нь зєвхєн УИХ болон АН-ын дарга З.Энхболдоос хамаарах болчихоод байна. Энэ хvн єнєєдрийнх шиг ганцаараа бvхнийг мэдэх гээд, шийдэх гээд мугуйдлан зvтгээд байвал “Цаана чинь єєрєєс чинь гадна ард тvмэн, АН-аас гадна 20 гаруй улстєрийн нам бий шvv “гэдгийг мэдрvvлэхээс єєр арга байхгvй.
Бид єнєєдрийг хvртэл албан бичиг хvргvvлэх замаар, аядуу зєєлєн аргаар тэмцэл хийж ирлээ. Хэрвээ хуулийн хугацаанд Сонгуулийн тухай хуульд єєрчлєлт оруулахгvй, СЕХ-ны саналд нааштай хариу єгєхгvй, цаг хожиж элдэв арга саам хэрэглэсээр байвал бид тэмцлийн дараагийн алхамд шилжихээс єєр аргагvй болно. Бидний дараагийн тэмцэл бол нийт улсыг хамарсан, Vндэсний хэмжээний тэмцэл байх болно гэдгийг эрх баригчдад анхааруулж байна.
-Уг нь єнєєдєр хvчин тєгєлдєр мєрдєгдєж байгаа Сонгуулийн тухай хуулийг МАН олонхи байхдаа баталсан санагдах юм. Харин одоо цєєнх болохоороо зайлшгvй єєрчлєх шаардлагатай болчихдог нь ямар учиртай юм бэ?
-УИХ-д МАН vнэмлэхvй олонхи буюу 45 суудалтай байхдаа 2011 онд єнєєдрийн хvчин тєгєлдєр байгаа Сонгуулийн тухай хуулийг баталсан нь vнэн. Хамгийн гол нь тухайн vед сєрєг хvчнийхээ байр суурь, саналыг хvндэтгэн vзэж, уян хатан хандаж Сонгуулийн хуулийг батлан гаргаж байсан юм. Бид vнэмлэхvй олонхи гээд єнєєдрийн З.Энхболд дарга шиг мугуйдлан дайраад байсан бол 2011 онд Сонгуулийн тухай хууль батлагдахгvй байсан юм шvv. Єчигдєр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийхдээ “СЕХ 2011 онд БНСУ-ын санал ил тоолдог машин сонгосон боловч тухайн vеийн УИХ-ын гишvvн, єнєєдрийн УИХ-ын дарга З.Энхболд СЕХ-г АТГ-т єгч байсан” тухай тайлбарлаж байна лээ. 2012 оны сонгууль болох гээд ид бужигнаж байхад СЕХ-ны ажилтнуудыг АТГ-аас дуудан байцааж, багагvй хэл ам таталж байсан талаар Ч.Содномцэрэн дарга учирлаж байсан.
Даргыг нь АТГ-т єгч айлгаж байгаад дараа нь єнєєдрийн будлианы эзэн болчихоод байгаа, Америкчууд єєрсдєє 2006 онд хэрэгцээгvй болгоод хаячихсан “Хар машин”-ыг оруулж ирсэн. Дээр нь энэ “Хар машин”-ыг аль намын хэн хэн гэдэг нєхдvvд лоббидож оруулан ирсэн, хэн нь vхэлдэн хамгаалаад байгаа нь хэн бvхэнд тодорхой байгаа. Гэхдээ бид энэ “Хар машин”-ыг 100 хувь vгvйсгэж, эсэргvvцээд байгаа юм байхгvй. Хамгийн гол нь дараа нь гар аргаар тоолж баталгаажуулаад явъя л гэж байгаа.
-Ер нь єнгєрсєн сонгуульд Монгол орон даяар хэдэн “Хар машин” хэрэглэсэн юм бол. Энэ машины тохируулгыг хаана хийдэг юм бол?
-Монгол Улсын хэмжээнд нийтдээ 2500 “Хар машин” байгаа. Гэтэл 2500 машиныг Монгол Улсын хэмжээнд Ж.Эрдэнэбат, Лхамжав гэдэг хоёрхон хvн л гарын vсэг зурж баталгаажуулдаг юм билээ. Тэр хоёр хvн хаана ажилладаг, ямар мэргэжилтэй хvмvvс гэдэг нь одоо ч тодорхой болоогvй байгаа. Энэ хvмvvстэй уулзъя гэхээр сураг нь гардаггvй. Vнэхээр бодитой ийм хvмvvс байдаг ч юм уу, байдаггvй ч юмуу бvv мэд.
Тvvнчлэн “Хар машин”-ы лацны хуванцар дугаарыг иймэрхvv зvйл vйлдвэрлэдэг аль ч vйлдвэрт дуурайлгаад хийчих бололцоотой. Энэ байтугай нийтлэлч Баабарын хувийн мэдээллийг ТVЦ машин хоёрхон сарын дотор хэдэн янзаар гаргаж гvтгэсэн тухай єєрєє баримттайгаар дэлгэн ярьж байна. Тэгэхээр цахилгаан машины программ дээр ажиллаж, ямар ч луйвар хийх бололцоотой нь харагдаж байгаа юм. Энэ талаар улстєрийн намууд баталгаатай мэдэж байгаа учир заавал гар аргаар тоолж сонгуулийн vр дvнг баталгаажуулах ёстой гэдэг байр суурин дээрээ хатуу зогсож байгаа.
Эх сурвалж:
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Наад Мөнхбат чинь итгэлгүй нөхөр шүү!!! Санаж байгаа бол Энхбаярын бууны нохой болчихсон гудамжинд орилж явсан нь саяхан. МАН ёстой буруу хүнээ томилсон. Энэ том намд Нарийн бичиг олдохгүй энэ нөхрийг тавьсанд гайхаад олохгүй юм. МАН-ын дарга нь Улаабаатарын хотын газрын авилгыг цэцэглүүлсэн, Нарийн бичгийн дарга нь Энхбаярын бууны нохой. МАН-д эмгэнэл илэрхийлье!