М.Энхболд: МАН, МАХН хамтарч ажиллах асуудалд ард түмний эрх ашгийн үүднээс хандана

DSC_0874_7928566663МАН-ын ээлжит Бага хурал нийгмийн анхаарлыг татаж өнгөрлөө. Улиран одож буй жилд энэ жилд МАН Засгийн газраас хөөгдсөн, сөрөг хүчний байр суурин дээрээ эргэж очсон, “Бид хамтдаа аян”-ыг бүх аймгуудад зохион байгуулсан, залуучуудын байгууллага болох НАМЗХ нь их хурлаа хийсэн, шилэн данс, өр зээл, бондын булхайг дэлгэж байгаа гээд олон үйл явдлыг өрнүүлж байна. Эдгээрээс хамгийн их анхаарал татаж байгаа нь МАН, МАХН хоёр нэгдэх үү, эвсэх үү? эсвэл тусдаа ирэх сонгуульд орох уу гэдэг асуудал юм. МАН-ын Бага хурлаас энэ талаар ямар нэгэн шийдвэр, санаачилга гаргах уу, Н.Энхбаяр Шадар сайдад дэвшсэнийг МАН-ынхан дэмжих үү, МАН, МАХН-ыг нэгтгэхгүй байх эрх баригчдын бодлогод яаж хандах вэ, нэгдэж, эвсэхийг шаардах болсон гишүүдийнхээ хүлээлтэд энэ Бага хурал ямар нэгэн хариу өгөх үү гэдэг асуудал юм.

Ямар ч гэсэн МАН-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэлдээ МАХН-ын талаар зарим тодорхой зүйлийг дурдсан байна. Тэрээр “МАН, МАХН-ын хэсэг ахмадуудаас намын удирдлагуудтай уулзаж, сонгуулийн өмнө манай намыг МАХН-тай эвсэж хамтрах талаар тодорхой санал тавьсан юм. Мөн манай намын зарим залуу гишүүд МАХН-тай хамтрах асуудалд судалгаа тооцоотой, болгоомжтой хандах талаар байр сууриа илэрхийлсэн санал ирүүлсэн. Эдгээр асуудлыг намын Удирдах зөвлөлд албан ёсоор танилцуулж, МАХН-ын удирдлагуудтай санал бодлоо хуваалцах, эхний уулзалтуудыг хийж байна.  Гэхдээ дунд, доод шатны түвшинд хоёр намын гишүүд хамтран ажиллах талаар санаачилгатай байх нь зүйтэй. Хэрэв хамтарч ажиллахад хүрвэл намуудын удирдлагууд асуудалд хувийн болон намын явцуу сонирхлын үүднээс биш, нийт ард түмний эрх ашгийг эрхэмлэх үүднээс хандаж шийдвэрлэх болно” гэх мэтээр онцолжээ.

Өөрөөр хэлбэл, МАН, МАХН-ын нэгдлийн асуудлаар ахмадууд, залуучууд хоёрынхоо зөрүүтэй байр суурийг ний нуугүй гишүүддээ ярьжээ. Гэхдээ МАН, МАХН хамтарч ажиллах талаар эхний уулзалтууд хийгдэж эхэлснийг Бага хурлынхаа нөхдүүдэд тайлагнаж. Цаашид дунд, доод шатны түвшинд хоёр намын гишүүд хамтран ажиллах талаар санаачилгатай байхыг захижээ. Угаасаа МАН, МАХН хоёр орон нутгуудад бараг нэгдэж эхэлсэн. МАН-даа МАХН-ынхан буцаж очиж байгаа гэсэн мэдээлэл тараах болсон. Үндсэндээ доогуураа гишүүд нь нэгдэж эсвэл сонгуульд оролцохыг ихээхэн хүсэмжлэх болсон. Тиймээс л МАН-ын дарга М.Энхболд “нэгдэж эвсэх асуудалд хувийн явцуу эрх ашгийн үүднээс биш нийт ард түмнийхээ эрх ашгийн үүднээс хандах болно” гэдгээ нийгэмд мессэж болгон өгчээ. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр хувийн биш нийт ард түмний эрх ашгийн үүднээс хандах болно гэсэн ийм үгийг хэлэх болов уу гэдэг асуулт хариулт нэхэж байна.


URL:

Нэр: зочин Огноо: 16 December 2015

Хамтарч ажиллабал сонгуульд илүү их суудал авч энэ замбраагүй болсон улс орныг зөв голидролд нь оруулж чадна. Энхбаяр даргад ард түмэн итгэл хүлээлгэн шудрага ёс, хөгжил дэвшилд ард түмнээ жолоодон хүргэж чадна гэж найдаж байна.МАН удирдлагынхаа хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхолыг биш ард түмнийхээ дуу хоолойг сайн сонсохгүй бол сонгуульд амжилт олохгүй шүү.

Сэтгэгдэл бичих