М.Жаррауд: Монгол улсад байгалийн аюул гамшгаас сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой төсөл хэрэгжүүлнэ
Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Жарраудтай БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх суурь конвенцийн талуудын бага хурлын 21 дүгээр чуулганы үеэр уулзсан.
М.Жаррауд нь НҮБ-ын харъяа байгууллагуудын усны асуудал хариуцсан дундын бүтэц болох “НҮБ ба Ус” гэсэн бүтцийг тэргүүлдэг бөгөөд Н.Батцэрэг сайд эрхлэх асуудлынхаа хүрээнд багтдаг Цаг уур, орчны шинжилгээний газрынхаа талаар товч мэдээлэл өгч танилцуулсан юм.
Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга М. Жаррауд: Дэлхийн Цаг Уурын Байгууллага нь цаг агаар, ус, уур амьсгал гэсэн үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Гишүүн улс орнуудад техник, технологи, арга зүй, боловсон хүчний сургалт, чадавхи бэхжүүлэх чиглэлээр туслалцаа дэмжлэг үзүүлдэг, шинээр бий болсон олон улсын санхүүгийн механизмаар дамжуулан Монгол улсад байгалийн аюул гамшгаас сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлаар тодорхой төсөл хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлэх бололцоотой. Үүний зэрэгцээ “Сайн дурын тусламжийн хөтөлбөр”-өөр дамжуулан зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж олж өгөх, арга зүй нэвтрүүлэх бололцоотой хэмээн тэмдэглэсэн юм.
URL: