Архангайн лоббичид
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын тооцоолсноор ангид нь нутгийнхан нь хамгийн олон байдаг ажээ. Д.Тэрбишдагва, Р.Гончигдорж, З.Баянсэлэнгэ, Б.Гарамгайбаатараас эхлээд Архангай аймгийн угшилтай 17 гишүүн одоогийн УИХ-д суудалтай гэнэ.
Тиймээс ангийнхан дундаа хамгийн том лобби бүлэг тэд ажээ. Тиймдээ ч Архангай аймгийг чиглэсэн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд эдгээр гишүүдийн ачаар хамгийн ихээр татагддаг гэж Ерөнхий сайд “хардаж” байна лээ.
Хамгийн ойрын жишээ гэхэд Чингис бондын хөрөнгөөс Хөгжлийн банкаас санхүүжүүлсэн “Гудамж” төсөл хамгийн түрүүнд Архангай аймагт хэрэгжиж, саяхан нээлтээ хийсэн билээ.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: