АНУ “Лалын улс”-д цохилт өгнө

АНУ “Лалын улс” хэт даврагч бүлэгт цохилт өгөх эрч хүчээ нэмэгдүүлнэ гэж Америкийн ерөнхийлөгч Барак Обама 14-нд хэллээ.

Обама мөн өдөр Цагаан ордонд болсон Үндэсний аюулгүйн зөвлөлийн хурлын дараа хэвлэлийнхэнд хэлэхдээ, АНУ “Лалын улс”-д 4 талаас нь цохилт өгч, террористуудыг түүж устгаж байгаа төдийгүй Ирак, Сирийн аюулгүйн болон зэвсэгт хүчинд бэлтгэл сургалт, тоног төхөөрөмж ханган, хэт даврагчдын хүчнээ зузааруулах, эдийн засгийн ажиллагаа зэргийг бусниулж, Сирийн хямралыг дипломат харилцаагаар зохицуулахыг ахиулна гэжээ.

Бараг Обама хэлэхдээ, Америкийн удирдсан холбооны цэрэг хэт даврагчдад давхардсан тоогоор нийт 9000 гаруй удаа цохилт өгснөөс гадна, Америкийн цэрэг “Лалын улс”-ын удирдагч Абу Саев нарын зэрэг тус бүлэглэлийн гол гишүүдийг түүж устгасан гэжээ.

ХОУР


URL:

Сэтгэгдэл бичих