0-9 насны хүүхдүүдийн ихэнх нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ

rp_olloo_mn_1449745970_143986476355d297bb1969d.jpg

Нийслэлийн эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгт нийт 74165 хүн хамрагдсаны 5560 хүн буюу 7.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй  тохиолдол оношлогдсон  байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн дундаж үзүүлэлтээс 0.8 хувиар өсчээ.

Хан-Уул дүүрэгт томуу томуу, төст өвчин хамгийн өндөр буюу амбулаторийн үзлэгийн 10.3 хувь, Баянгол дүүрэг 8.7 хувь, Чингэлтэй дүүрэг 8.1 хувь, Cонгинохайрхан дүүрэгт 8 хувийг тус тус эзэлж байна.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн  80.7 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн түргэн тусламжийн 2078  дуудлагын 1242 буюу 60 хувь нь томуу томуу төст өвчтэй гэж оношлогджээ.


URL:

Сэтгэгдэл бичих