Гол мөрөн, мөсөн дээгүүр автомашинтай явахыг хориглов

-mos_mus_ice_700x700

Арванхоёрдугаар сарын эхний арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-25 см нэмэгдсэн байна.

Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа  хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм. Мөн мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  Ус, цаг уурын хүрээлэнгээс анхаарууллаа.

Харин өнөөдрийн тухайд  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байх төлөвтэй. Улаанбаатар хотод үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 градус хүйтэн байна.

Ц.Баяр

Эх сурвалж:www.zms.mn


URL:

Сэтгэгдэл бичих