Увс аймагт өвөлжилт хүндэрч эхэлжээ

Нийт нутгийн 90 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсон байгаа. Тухайлбал баруун аймгууд тэр дундаа Завханы баруун хэсэг, Увс аймгийн нийт нутаг бүхэлдээ цасан бүрхүүлтэй байгаа учраас өвөлжилт хүндэрч эхлэх төлөвтэй болсон гэдгийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Түүнчлэн Увс аймгийн бүх сумдад цасны зузаан 30 см-т хүрч бог мал бэлчээрлэх аргагүйд хүрсэн гэдгийг малчид хэлж байна. Увс аймгийн өмнөд хэсгээр хамгийн их цас орсон учраас Өмнөговь сумын малчид отрын бүсэд малаа оторлуулж байгаа бол зарим сумын малчид Ховд аймгийн сумдаар отор нүүдэл хийж яваа ажээ.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих