Барилгачин залуу СУИС-д үнэгүй сурах урилга авлаа

“Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг найман оролцогчдын нэг баргил сайхан хоолойтой барилгачин залуу Монгол түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээгээд багагүй хугацаа өнгөрсөн.

Тэрбээр, Өчигдөр болсон финалын шатны тоглолтондоо ч бас үүнийгээ батлан харуулсан. Өөрөөр хэлбэл, түүний төрөлхийн баргил дуу хоолойг бишрэх, шүтэх хүмүүсийн тоо өчигдөр улам ихэссэн гэсэн үг юм.

Тэгвэл өнөөдөр түүнд БСШУЯ-ны сайд Л.Отгонбаяр СУИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй сурах урилга гардуулж өглөө. Тэрбээр уг нь дуучин болох мөрөөдөлтэй, СУИС-д орох хүсэлтэй байсан ч төлбөрийг нь төлж дийлэхгүй гээд оюутны тэтгэлгээр нь Техник Мэргэжлийн Сургалтын төвийг сонгож барилгачин мэргэжил эзэмшсэн гэдэг.

Т.Болормаа


URL:

Нэр: Зочин Огноо: 16 December 2015

Маш зөв шийдвэр гарчээ ОТГОНБАЯРЫГ дэлхийн дуучин болно гэдэгт итгэж байнаа пүүс кампониуд ивээн тэтгээч монголын нэрийг гаргах залуудаа

Сэтгэгдэл бичих