Д.Төмөрбаатар Япон улсын одонгоор шагнуулна

Орчуулагч Д.Төмөрбаатарыг Япон улсын дөтгөөр зэргийн“Мандарваа цэцгийн Алтан туяа” одонгоор шагнах тухай Японы цог жавхлант эзэн хааны зарлигийг гаргажээ.

Энэхүү нэр хүндтэй одон гардуулах зарлигийг Японд1875 оны дөрөвдүгээр сарын 10-нд баталсан бөгөөд цэрэг дайнд болон иргэний үйлсэд гарамгай гавьяа байгуулсан эрчүүдэд олгодог байна. Орчуулагч Д.Төмөрбаатар одонгоо Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаа маргааш гардан авах ажээ.

Тэрбээр Кавабата Ясүнаригийн “Изүгээр яваа бүжигч бүсгүй” (1991), Ито Сачиогийн“Хээрийн удвал цэцэгсийн дундах шарил” (2001), Шиба Рёотарогийн “Сүүлчийн шёогүн” (1996), “Мэйжи хэмээх төр улс” (2000) түүхэн романууд, Насүдо Минорүгийн “Огторгуйд дүүлэн одох моторт дугуй”(2000), Нитобэ Иназогийн“Бүшидэ” гүн ухаан, ёс зүйн тууж(2007) зэрэг зохиол бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлж олны хүртээл болгосон байна.

Ц.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих