Төмөртэйн ордыг Дархантай төмөр замаар холбожээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн эзэмшил болох Төмөртэйн ордоос тавьсан 34.5 км төмөр замыг хүлээж авах ёслол боллоо. Сэлэнгэ аймгийн нутагт орших Төмөртэйн орд газар нь 230 сая тонн төмрийн нөөцөөрөө стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтад багтсан юм.

Тэндээс 1.9 сая тонн төмрийн хүдэр экспортолж байх үед нэг тонн нь 137 ам.доллар байсан бол одоо дэлхийн зах зээлд 36 ам.доллар болсон байна. Гэвч өөрийн төмөр замтай болсноор түүхий эдийн өөрийн өртөг буурна гэж тооцоолж байгаа бөгөөд УБТЗ-ынхан гурван сарын хугацаанд энэ ажлыг гүйцэтгэжээ.

Үүний хүчинд Дарханы төмөрлөгийн үйлдвэр жилдээ зургаан сая тонн, “Болд төмөр Ерөө гол” компани найман сая тонн төмрийн хүдэр экспортолсноор гадаад худалдаанд тодорхой хувь нэмэр оруулахаас гадна тус үйлдвэр түүхий эдээр найдвартай хангагдах бололцоог нээж байгаа юм.

Д.Мөнх


URL:

Сэтгэгдэл бичих