Солонгост хулгай хийсэн монгол залуу баригджээ
Тамын тогооны үлгэрээр монголчууд аль ч улсад очсон элэг нэгтнээ хуурч мэхлэх, луйвардах, эсвэл хулгай хийж эх орныхоо нэр нүүрийг барах явдал багагүй тохиолддог. Тухайлбал, Солонгост байгаа монголчууд янз бүрийн хэрэгт холбогдож байгаа талаар мэдээлэл багагүй гарах болсон.
Үүний улмаас тус улсын иргэд монголчуудад таагүй хандах зэргээр эргээд шударгаар хөдөлмөрлөж, хөлс хүчээрээ мөнгө олж, ар гэрээ тэжээж буй иргэдэд гай болох нь их байдаг. Саяхан л гэхэд Сөүл хотын цагдаагийн газар Монгол Улсын иргэн 25 настай эрэгтэй А гэгчийг тус хотын төв дүүрэгт байрлах саунаас баривчлан саатуулсан гэнэ.
Тэрбээр саунаар үйлчлүүлж буй иргэдийн гар утсыг хулгайлж байгаа нь камерт бичигдсэнээр ийнхүү баригджээ. А нь сауны амралтын өрөөнд унтаж байсан таван солонгос иргэний гар утсыг суйлаад баригдсан байна. Сауны ажилтнууд хулгайлсан утсаа шүүгээнд нуун массажны сандал дээр амарч байсан монгол залууг хулгайн хэрэгт сэжиглэн цагдаад дуудлага өгснөөр, түүнийг хуулийн дагуу шалгаж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: