Худалдаа хөгжлийн банкыг дээрэмдэж буй бичлэг

Худалдаа хөгжлийн банкинд халдаж, 360 гаруй сая төгрөг дээрэмдсэн ноцтой хэрэг өчигдөр гарсан. Тодруулбал, ням гарагийн өглөө 10.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкинд дээрэмчин этгээдүүд халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн юм.

Тэгвэл цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллан эрэн сурвалжсаны эцэст гэмт этгээдүүдийг баривчилсан байна. Хэрэг гарсан өдрийн бичлэг камерт бичигдэн үлдсэн бичлэгийг хүргэж байна.

Г.Ган


URL:

Сэтгэгдэл бичих