Б.Хурц Монголд байна

Германы нэр хүндтэй мэдээллийн агентлаг болох “Зю́ддойче ца́йтунг” Монгол улсын  ҮАБЗ-ын ажлын  албаны дарга  асан Батын Хурцыг  долоо хоногийн өмнө суллагдсан, одоо тус улсаас аль хэдүйн гарсан хэмээн мэдээлжээ.

Түүний өмгөөлөгчдийн  мэдэгдэж буйгаар  Германы прокурорын шийдвэрээр Б.Хурцыг баривчлах тогтоолыг цуцалсан тул ийнхүү суллан тавьсан юм байна .

Зарим эх сурвалжуудын өгүүлж буйгаар тэрээр ирмэгцээ ХЗДХЯ-ы сайд Ц.Нямдоржтой уулзсан гэх агаад өдгөө сувилалд байгаа аж.

С.Сарнай


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих