Найз нөхөдтэйгөө уувал зөнөхгүй

Найз нөхдийнхөө дунд согтууруулах ундаа хэрэглэснээр Альцгеймерийн өвчнөөс зайлсхийх боломжтой гэнэ. Данийн эрдэмтэд өвчтөнүүдэд ажиглалт хийсний үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрчээ.
Тэд сайн дурын 300 гаруй хүнийг судалгаандаа хамруулсан байна. Оролцогчид бүтэн жилийн турш маш дотны гэсэн хүмүүстэйгээ дарс уужээ. Гэтэл хүлээлт ёсоор тэдний Альцгеймерийн өвчнөөс болж нас барах тохиолдол 70 хувиар буурчээ.
Мэдээж үхэлд хүрэхгүйн тулд хоёр зарчим баримтлах ёстой. Архиныхаа хэмжээ, уух арга нь нарийн байх ёстой. Архийг огт хэтрүүлж болохгүй бөгөөд ганцаараа ууж болохгүй. Харин найз нөхөдтэйгөө, халуун дулаан уур амьсгалд ууж хэрэгтэй. Үүнээс гадна өдөр бүр биш ч ойр ойрхон уувал үр дүнтэй аж.

URL:

Сэтгэгдэл бичих