Ким Чен Уны цаазлуулсан гэх дурлалт бүсгүй Бээжинд тоглолтоор иржээ
БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Уны хуучин найз бүсгүй Хён Сон Волыг садар самуун сурталчилсан бүжиг бүжиглэсэн хэргээр 2013 оны наймдугаар сарын 17-нд баривчилж 22-нд цаазаар авсан тухай мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархсан. Уг хэргээр нийт 8 хүнийг баривчилж цаазалсан бөгөөд тэднийг автомат буугаар гэр бүл болон бусад хүмүүсийн нүдэнд дээр буудан хөнөөсөн хэмээн “Чосун Илбо” сонин бичиж байсан юм.
Тэгвэл нөгөө цаазаар авахуулаад 2 жил гаруй болж байгаа Хён Сон Вол өнгөрсөн 7 хоногт Бээжин хотноо тоглолтоор ирсэн тухай мэдээлэл цацагдлаа. Хойд Солонгосын охидын амьд хөгжмийн хамтлаг “Мурангбoнг” хилийн чанадад тоглолт хийж байгаагүй ч улс орондоо од болон гялалзсан байдаг гэнэ. Умардын охидын хамтлаг анх удаагаа Бээжин хотод тоглолт хийхээр ирсэн бөгөөд хоёр улсын соёл, урлагийн арга хэмжээнд зориулан дуу дуулж ХКН-аас тус хамтлагийг Бээжин хотын Үндэсний их театрт тоглолт хийх урилга авсан аж. “Мурангбонг” хамтлаг нийтдээ гурван орой бүрэн хэмжээний хаалттай тоглолтыг Хятад улсын төрийн өндөр албан тушаалтнууд болон урилга авсан 2 000 гаруй хүн үзсэн байна. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун өөрөө санаачлан 10 охиноос бүрдсэн “Мурангбонг” хамтлагийг байгуулсан түүхтэй.
Энэхүү охидын хамтлагт цаазаар авахуулсан Хён Сон Вол гэгч бүсгүй багтсан байжээ. Энэ тухай хятадын болон оросын мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Тэгэхээр Хён Сон Вол бүсгүй өнөөдрийг хүртэл удирдагч Ким Чен Уны ивээлд багтсаар байгаа бололтой.
Б.Санчир
Эх сурвалж: TIMES.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Барууныхан гэж