Монгол бєх Гиннесийн номд бvртгэгдлээ

Монгол бєхийг Гиннесийн номд бvртгvvлэх 6002 бєхийн барилдаан ес хоногийн турш vргэлжилж, єчигдєр Монгол бєхийн єргєєнєє єндєрлєлєє.

Албан ёсны бvртгэлд ийм тооны бєх барилдсан хэмээн бичигдсэн боловч энэ барилдаанд 6016 бєх зодоглосон юм. Монгол Улс тєдийгvй дэлхийд анх удаа нэг дор ийм олон бєх зодоглсон энэхvv барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат бєх, улсын залуу заан Ч.Санжаадамба 13 даван тvрvvлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Монгол Улсын аварга С.Мєнхбат vзvvрлэв.

Шєвгийн гуравт отгон арслан Г.Эрхэмбаяр vлдсэн. Тэрбээр ємнєх даваанд Д.Ганхуяг арсланг давахдаа гэмтэл авсан бололтой, их шєвєгт Ч.Санжаадамбад барилдалгvй тахимаа єгсєн юм. Шєвгийн зургаад арслан Д.Ганхуяг, Х.Мєнхбаатар, Є.Бат-Орших нар шалгаран vлдлээ.

Тvрvvлсэн Санжаадамба улсын наадмын тvрvv бєхийн шагналтай дvйцэх 15 сая тєгрєгийн шагнал авсан юм. Барилдааны vеэр Гиннесийн хорооны тєлєєлєгч энэхvv барилдааныг Гиннесийн номд бvртгэснийг албан ёсоор баталгаажуулаад, батламжийг МVБХ-ны тэргvvн Р.Нямдоржид гардуулан єглєє. Ийнхvv Монгол Улс аргагvй л бєхийн єлгий нутаг гэдгээ харуулж, зургаан мянган хvчит бєхийг нэг дор барилдуулсан амжилтаараа Гиннесийн номд бичигдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих