Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш асаана
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийг байгуулжээ. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модны гэрлийг маргааш 18:20 цагаас асаах юм.
Харин арванхоёрдугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд нийслэлчүүд шинэ оноо угтах баярын цэнгүүн болно. Мөн дүүргүүд шинэ жилийн баярын үйл ажиллагааны хүрээнд нутаг дэвсгэртээ иргэд, олон нийтийг хамарсан нийтийн цэнгүүн зохион байгуулах юм.
Эх сурвалж: www.polit.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
бүхэл бүтэн улсын гацуур гэхэд үнэн гутмаар