Шуурхай: Банк дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа
Худалдаа хөгжлийн банкинд халдаж, 360 гаруй сая төгрөг дээрэмдсэн ноцтой хэрэг өчигдөр гарсан. Тодруулбал, ням гарагийн өглөө 10.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкинд дээрэмчин этгээдүүд халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн юм.
Тэгвэл цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллан эрэн сурвалжсаны эцэст гэмт этгээдүүдийг баривчилсан байна. Тэднийг саатуулсан байгаа бөгөөд энэ талаараа албан ёсоор 14.00 цагт ЦЕГ-т мэдээлэл хийхээр болжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр дээрэмчин этгээдүүд банкны ажилтныг өглөө ажилдаа ирэхэд нь араас нь дагаж банк руу орон, буу тулгасан байна. Улмаар дээрэмчид мөнгө нэхэж, их хэмжээний мөнгө аван зугтаажээ.
Г.Лхагваа
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
нэг болохоор 360сая,эсвэл 380сая бичээд байх юм. Тоон мэдээлэлээ үнэн зөв тавиач