Ж.Мөнхбат: Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог нэмж магадгүй

12366968_1531899657130643_427667944_n_8656838335МАН-ын III Бага хуралдааны талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас цөөн асуултад хариулт авлаа.

-Бага хурлаар ямар асуудлыг хэлэлцэж байна вэ?

Монгол Ардын намын III Бага хуралдаан үргэлжилж байна. Намын дарга М.Энхболд нийгэм, улс төрийн амьдралтай холбоотой илтгэл тавилаа. Үүнтэй холбоотойгоор Монголын нийгэм, улс төрийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгнө. Өнгөрсөн хугацаанд МАН, Удирдах зөвлөл хэрхэн ажилласан вэ гэдэг тайлан илтгэлийг би танилцууллаа. Хүний нөөцийг бүрдүүлэх, хариуцлага тооцох,  санхүүжилт,  2016 оны Сонгуульд нэр дэвшүүлэх гэсэн гурван журмыг хэлэлцэнэ.Дээрээс нь намын Бага хурлын гишүүдийн орон гарсан асуудлыг оруулж ирнэ. Сонгууль дөхсөн учраас манайх хүчээ нэгтгэж ажиллах шаардлага үүсч байгаа. Энэ утгаараа намын  Удирдах зөвлөлийн тоог нэмэгдүүлэх асуудлыг хөндөж магадгүй.

-Нэр дэвшүүлэх журамд өөрчлөлт орж байгаа юү?

-Нэр дэвшүүлэх журамд өөрчлөлт орж байгаа.Манайх нэр дэвшигчдийг нээлттэй, дотоод ардчиллыг хангасан байдлаар сонгодог. Энэ журам бол уг нөхцлийг хангасан байдлаар орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл, анхан шатнаас нь намын гишүүдээр хэлэлцүүлээд тухайн аймгийн сум, баг, намын хорооны гишүүд нь юу гэж үзэж байгаа юм. Дүүрэгт ялгаагүй анхан шатны үүрт хэнийг нэр дэвших захиас даалгавар өгч байна. Түүнийг намын Удирдах зөвлөл нэр дэвшүүлэх ёстой. УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулахдаа дотоод, нээлттэй ардчилсан, өрсөлдөөнтэй байх зарчим баримтална. Жирийн гишүүд, анхан шатны нэгжид ажиллаж байгаа хүмүүсийнхээ дуу хоолойг сонсч нэр дэвшигчийг тодруулна гэсэн зарчим орж ирж байгаа.

-МАХН-тай нэгдэх асуудлыг хэлэлцэх үү?

-Намын Удирдах зөвлөлд хоёр янзийн бичиг ирсэн. Ахмад гишүүдийн зүгээс хоёр нам эвсэж сонгуульд оролцох ёстой гэсэн бол залуучуудын зүгээс энэ асуудлыг ул суурьтай бодох хэрэгтэй гэсэн. Сая асуулт асуусан гишүүд МАХН-ны талаар ямар байр суурьтай байна вэ гэж тодруулж байна. Намын даргын илтгэлд  анхан болон дунд шатандаа ойртож ажилласан нь зүйтэй гэсэн ерөнхий чиглэл дурдагдаж байна. Үүнтэй холбоотойгоор намын Бага хурлын гишүүн асуулт асууж, санал хураагаад явахад нээлттэй. МАХН-тай эвсэх, эвсэхгүйн тухай ярихад өнөөдөр эрт байна.

Ц.Анир


URL:

Сэтгэгдэл бичих