Хэт хөдөлмөрлөгч, ажилдаа махруу, ажлын хэнээтэнд өгөх зөвлөгөө
Өнөөдрийн ертөнцөд эрдэмтэдийн хэт хөдөлмөрлөгчид гэж нэрлэсэн өвчин түгээмэл болжээ. Орчин үеийн эрэгтэй эмэгтэй хүмүүс маш их ажиллаж байна, яах гэж вэ гэхээр өөрийн гэсэн байртай, машинтай болох амралтаараа хүн шиг амьдрах л гээд. Энэ бүхэнд одоогийн эдийн засгийн хямралын үед бага биш мөнгө зарцуулж байна.
Ер нь бол хүн сайн ажиллахын хирээр өндөр шагнал урамшуулал авахад буруу зүйл байхгүй мэт санагдана. Хэт хөдөлмөрлөгч, ажилдаа махруу хүн гэдэг нь хэт их ажиллаж тэрнээсээ кайф авдаг хүн биш харин жинхэнэ ажилдаа махруу хүн бол архи, тамхи, наркотикноос хамааралтай хүн шиг ажлаас хамааралтай болсон хүнийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл ажилд донтогч гэсэн үг.
Энэхүү ажлаас хамааралтай өвчний талаар Wikipedia-д ингэж бичжээ:
ажлын хэнээ нь –хэт ажилсаг хүнийг тодорхойлсон нэр томъёо бөгөөд ажил хөдөлмөрөөс хамааралтай сэтгэлзүйн өвчин юм.
Өөрийн хувийн амьдарлын асуудлаас болж мөнгө олох гэж ажилласанаас үүдэн энэхүү өвчин үүсэх шалтгаан болдог байна. ажилдаа махрах хүмүүст 40 төрлийн хамаарал илэрдэг гэж сэтгэл судлаачид үздэг.
Орчин үеийн эрүүл мэндийн шинжлэх ухаан энэхүү өвчнийг анагаах арга замыг санал болгодог. Зарим нэгэнд нь зөвхөн сэтгэлзүйчийн ярилцлага хангалттай байдаг бол спортоор хичээллэх, эрүүл агаарт зугаалах бүр даамжирмсан өвчтөнгүүдэд зориулалтын эм хүртэл өгөх боломж байдаг.
Эмч нараас өгөх зөвлөгөө
1. Долоо хоногт ажиллах цагийг бага багаар бууруулах. Ажлаа огцом хийхээ больж бол болохгүй шүү, амралтын өдрөөр ажиллахгүй байхаас л эхлэж болно.
2. Өөрийнхөө өдрийн төлөвлөгөөг гаргах, сонирходог зүйлдээ ажлын төлөвлөгөөтэй адил цаг гарга. Кайф бол стрессийн эсрэг сайхан эм шүү.
3. Өдөр бүр дасгал хийж байх. Зугаалга байсан ч болно.
4. Өдрийн хоолны цагаар ажил ярихгүй байх хэрэгтэй. Ажлынхаа хүмүүстэй хамт хоололдог бол энэ талаар тохиролцох хэрэгтэй.
5. Өөрийнхөө ажилтай ижил төстэй хоббитой болох. Ажил дээрээ техникийн бодлого боддог бол гэртээ цэцэг тарь, байгууламж дотор ажилладаг бол нохой тэжээ эсвэл цэцэрлэг байгуул.
6. Таны хийж буй ажлын ядаж нэг нь танай гэр бүл найз нөхөдтэй харилцах шалтгаан болж байх ёстой. Хамт ажиллаж байгаа хүмүүсээсээ салж чаддаг байх хэрэгтэй.
7. Ажил хийхгүй л бол өөрөө буруутай юм шиг битгий бод
Сэтгэлзүйчид эмчээс илүү ажлын хамааралтай өвчтөнтэй ярилцсанаар түүний дотоод ертөнцтэй харьцаж эмчилдэг. Өөрийнх нь амьдралыг зөв зам руу залах аргаар шийддэг.
Бид эдгээр хүмүүст биеийн хөдөлгөөний дасгал, биенд дарамт үзүүлдэггүй. Анхны 3-5 уулзалтанд тухайн хүний оношийг тогтоодог ба үүний дараа зөвлөгөөгөө өгдөг. Ер нь ажилд донтох нь хүүхэд наснаас нь суусан байдаг бөгөөд айдас асуудлаас зугтаах арга хэрэгсэл нь болж өгдөг. Заримдаа ажлын хэнээтэй хүмүүсийг эцэг эх нь өөрийг нь биеийг даалгаж сургаагүйгээс болсон байдаг. Зарим хүмүүс би ажлын хэнээтэй хүн байна гээд хүрээд ирдэг гэтэл эмчилгээний явцад тухайн хүн шал өөр асуудалтай болж таардаг.
гэж ОУ-ын гүн сэтгэлсудлалын ажилтан Елена Савченко хэлсэн байдаг.
Түүний хэлснээр бол сэтгэлзүйн судалгаа нь 45 минут орчим үргэлжилдэг. Ярилцлагын явцад үйлчлүүлэгч буйдан дээр зүгээр л хэвтээд мэргэжилтэн түүнтэй ярилцдаг. Өвчтөн болгоны онцлогоос хамаарч эмчилгээний хугацаа нь харилцан адилгүй байдаг бөгөөд бүрэн эдгэрэлтэд хагас жил орчим хугацаа ордог байна.
Хямралын үеэр сэтгэлзүйчид очих Украйнчуудын тоо өссөн байна. “2009 оны эхэнтэй харьцуулахад үйлчлүүлэгчдийн тоо 30% өссөн байна. Үүнээс 80% эмэгтэй, 20% эрэгтэй байсан байна”
Хэрвээ та ажлын хэнээтэн бол сэтгэлзүйч дээр очиж өөрийнхөө мөнгийг үрэхэд бэлдээрэй.
Эх сурвалж: menslife.com
URL: