Хэнийг, юугаар айлгаад байна

Сонгуулийн хар сүүдэр иргэд дээр унаж байна. Улс төржүүлж болох бүх зүйлийг мухарлаж дуусгах бол энүүхэнд боллоо. 8 хувийн зээлээ албан ёсоор зогсоосноо банкны төлөөлөл мэдэгдлээ. Бодит байдал дээр энэ зээл аль эрт зогсчихоод байсан л даа. Муу юм биелэж бүтэхдээ амархан болсон нийгэмд энэ нь өнөөдрөөс хэрэгжих нь тодорхой. Өөр зам ч үлдээгүй. Цэцийн их суудлын шийдвэр эцсийнх. Төр баталсан хуулиа засварлаж өөрчлөлт оруулах замаар Үндсэн хуульд нийцүүлэх гарцыг олох хэрэгтэй болов. Тэр болтол Ипотекийн зээл олголт ямартай ч түр хүлээлтэд орлоо.

Өнгөрсөн өдрүүдэд 8 хувийн зээл зогслоо гэдгээс ч муугаар шуугиан босгож иргэдийн бухимдлыг төрүүлэх улс төр эрчимтэй явагдсан. “Орон сууцны зээл авчихаад байгаа 75 мянган өрхийн зээлийн хүү 20 хувь болж өсөх гэж байгааг эх сурвалжууд өгүүлж байна..” гэж хэвлэл сайтууд бие биенээсээ хуулан тоох ч үгүй бичиж үзэв. Эх сурвалж нь хаанаас байв гэсэн асуулт хариултгүй. Өчигдрөөс харин хүүгээ нэмэх гэсэн нь цуурхлаараа үлдэж, ипотекийн зээлийг зогсоохоор болсноо банкны төлөөлөл хэлж байна. Шалтгаан нь буюу буруутан нь ҮХЦ, түүний шийдвэр гэж ойлгогдохоор. Ядарсан иргэдийн мэдрэлээр наадсан арчаагүй улс төр банкны талаас ч үнэртээд байна.

Эрх баригчид улстөрчид “Ипотекийн зээл зогслоо” гэж сүржин мэдэгдэхдээ хэнийг айлгаад байна. Энэ зээл зогссоноор дан ганц иргэд хохирох юм биш шүү дээ. Банк санхүү, барилгын салбарынхан тэднийг дэмжихээр бондын зээлээр босгосон томоохон үйлдвэрүүд, бүр наад зах нь 100 айлын лангууныхан гээд бүгд л эрсдэлд орно. Том зургаараа эдийн засагт ноцтой нөлөө үзүүлнэ.

Зарагдахгүй байсан, чанаргүй байрнуудыг иргэд насаараа төлөх өр босгож байж зээлээр авч байна. Цалин орлогоо гартаа барьж үзэлгүй татуулж, банкинд хүү төлж зүдэрч яваа иргэд харин “больё” гэж хэлмээр болж байгаа. Дутуу босгосон байрныхаа араг ясыг хараад өрөнд баригдаж дампуурахын ирмэгт ирсэн олон барилгын компаниудыг 8 хувьтай зээлээр байр авчихаад байгаа 75 мянган өрх айлууд хөл дээр нь босгож дэм болсон. Банкууд ч ялгаагүй. Гайхуулаад буяны сан үүсгэж хөрөнгө гаргасан мэт тунирхаад байх хэрэггүй. Эрх баригч намуудын эдийн засагч бус популист шийдвэрийг хэрэгжүүлэхэд банкууд л түрүүлэн хөрөнгө сангаа зузаалсан. Төрөөс өгсөн хөнгөлөлттэй зээлийг тэнгэрийн босго тавьж гаргах ба татвар төлөгч зээлдэгчид нь царай алдан зогсдог дүр зурагтай болсон.

Багаар бодоход 15 жилийн дараа зээлээ төлж дуусахад хэчнээн саяын хүүг банкинд хийж өгөхийг ипотекийн зээлдэгчид тооцоод хэлж чадна.

Хууль дээдлэх ёстой. Зээлээр орон сууцтай болох боломж хуулийн зохицуулалтын буруугаас үнэхээр хаагдсан бол яахав дээ. Гэр хороололдоо бор гэртээ, шавар байшиндаа нүүрс түлэлгүй тенээ залгаад аргагүй эрхэнд гээд амьдраад байхад өр ширгүй өрх айл болдгоороо нэг болоод, үр хүүхэд төрөөд өнөр олуулаа дэмнээд амьдраад л байх юм. Харин орон сууцны зээл гаргахаа байчихвал хэдэн банкууд, барилгын компаниууд л бие биенээ чирж унан, цөөнгүй нь дампуурах байх шүү.

Эдийн засгийн бодит тооцоо судалгаанд суурилаагүй, сонгуулийн оноо авахаар хүчиндэж хэрэгжүүлсэн хуулийн хийн дээр нь нөгөө нам нь нэхэн улс төр хийсэн байхыг үгүйсгэхгүй. Үүнд нь тэвдсэн эрх баригчид зөрүүлээд зээлдэгчид хохирсон айхтар гацаа бий боллоо гэж бухимдал өдөөх гээд байх шиг. Иргэдийнхээ амьдралыг хүндрүүлэх сонин таашаалаар бие биенээ унагах гэсэн намуудын энэ мэт тавьтаргүй улс төрийг сонгууль дөхсөнөөр зөвтгөж боломгүй.

Ипотекийн зээлтэй холбоотой үүссэн нөхцөл байдалд хийж байгаа мэдэгдлүүд бүгд л улс төрийн намуудын нэрийн өмнөөс гараад байх юм. Цондгор тогоонд минь буцлах шөлнөөс хүртэл улс төр амтагдахаар.

Цэцийн их суудлын шийдвэртэй холбогдуулан одоогоор улс төрийн бус нэг нөхөр хэвлэлд үгээ хэлсэн нь Монголын банкны холбооны дарга О.Орхон байна. Банкууд нь бизнесийн байгууллагын хувьд өөрсдөө тус тусдаа шийдвэрээ гаргадаг баймаар. Гэтэл Банкуудын холбоо гэх төрийн байгууллагын энэ эрхэм бүх банкны нэрийн өмнөөс 8 хувийн зээл зогссоныг мэдэгдсэн төдийгүй зээл авахаар хүлээж байгаа иргэд “хүнд” байдалд орсныг дуулгажээ.

“…бид орон сууцны найман хувийн зээлийг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс үүдэн зогсоож байна…” гээд залгуулан “…Энэ бол өнөөдрийг хүртэл олон хүний хөөцөлдөж хэрэгжүүлсэн ажлыг нурааж байна гэсэн үг. Банк өөрөө ч эрсдэлд орж байна…” гэсэн илт улс төржсөн, иргэдийг бухимдуулахыг зорьсон гэмээр мэдэгдэл хийсэн байна. Банкны төлөөллөөс хүртэл ийм дарамттай, улс төржсөн мэдэгдэл хийж байгаа нь харамсалтай. Банк нь банкаараа, төр нь төрөөрөө байж намууд дүрмээрээ тогломоор.

Хэрэг дээрээ бол энэ зээлэнд Төр том хариуцлага хүлээх ёстой.

Орон сууцжуулах хөтөлбөр санаачилж хууль гаргаж хэрэгжүүлсэн бол араас нь иргэдээ дэмжиж ажлын байр орлогын эх үүсвэртэй байхыг нь бататгах бодлого хэрэгжүүлэх байтал яг эсрэгээр нь явж байна. Хямралаар ААН-үүд цалингаа тавьж чадахгүй зогсож ажилчдаа хугацаагүй амраасаар байгаа. Төгрөгийн хашны сулралт иргэдийн зээл авах үеийн анхны төсөөлөл тооцооллыг алдагдуулж хүнд байдалд оруулж байна. Ам.доллар 1400 төгрөг байхад орон сууцны зээл авсан иргэд энэ харьцаа 2000 төгрөг болсон байхад ч гэрээний хатуу болзлоор бүхнээ шавхан зээлээ төлсөөр л байгаа. Үүнд дүйцүүлсэн арга зам хайж зээл олгогч банкуудыг төр урьж, ярилцаж болох байсан. Төгрөг ихээр суларч иргэдийн бодит орлого багасч буй энэ үед нь сар бүрийн эргэн төлөлтийн хэмжээг түр хугацаанд  бууруулж цаанаа нь идэх хоол өмсөх хувцасны мөнгөтэй үлдээх талаар зээлдэгч тал буюу банкуудтай хэлэлцэж иргэдийнхээ бодит дарамтыг нь хөнгөлөхийн төлөө юм хийж болох байсан. Ард түмэндээ хайртайгаа гайхаад байгаа аль ч улс төрийн нам ийм алхамыг хэрэгжүүлдэггүй юмаа гэхэд санаачилж болох байсан. Одоо зээл зогслоо гэхээр намууд манайх буруугүй гэж өрсөлдөн мэдэгдэл хийцгээж байна.  Арай дэндүү арьсаа бодсон гэмээр.

Төгсгөлд хэлэхэд, Ипотекийн зээлээр иргэдээ орон сууцжуулсан бусад улс орон эхлээд ажлын байрыг ихээр бий болгож, иргэд зээлээ төлөх чадвартай, баталгаатай орлогын эх үүсвэртэй байлгаж, даатгалын хүчирхэг тогтолцоогоор давхар хамгаалсан нөхцөлд хэрэгжүүлсэн байдаг. Харин манай төрийнхөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө яаран хууль батлаад, зээлээ яаж төлөхийг өөрсдөө мэдсүү гээд буруу хараад суучихсан.

Инэж тооцоо суурьгүй хөдөлсний үр дүн яаж гарч байна. Одоогийн байрны зээлтэй өрх айлууд арай эрүүл чийрэг, бие бялдар сайтай нэгийгээ 3 сарын визээр Солонгос руу ажил хийлгэхээр илгээж байна. Энэ “элч” нь хүний газар айлаар хэсүүчлэн явж 2 сар илүү хугацаанд хүч шавхан ажиллаад дор хаяж 3 сая воннтой буюу 5 сая орчим төгрөгтэй эргэн ирэх хатуу даалгавартай. Энэ нь сар бүр төлдөг 400-500 мянган төгрөгийн байрны зээлийн дарамтыг ядаж 4 сар завсарлуулж түр хөнгөлөх юм.

Олигтойхон төртэй улсын иргэд ингэж явахгүй шүү, улстөрчид өө. “Ипотекийн зээлийн хүү нэмэгдэх нь, 8 хувийн зээл зогсох нь ээ” гэж хэд хоног шуугиуллаа. Зээл нь ч зогслоо. Дахин асууя. Хэнийг, юугаар айлгаад байна. Ард түмэн тэсээд даваад үлдэнэ. Харин улстөрчид амласнаа санаж, араа даамаар.

Пүрэвжавын Баярхүү /тоймч/


URL:

Нэр: Оогий Огноо: 11 December 2015

Асуудалд эрүүл ухаанаар хандаж байгаа цөөн хүний нэг байна. Энэ нийтлэл олон хүн уншаасай даа.

Нэр: Anonymous Огноо: 11 December 2015

Үнэхээр хэлэх ч үг алга энэ байдал удаан үргэлжлэхгүй л байгаасай билээ.монголчууд бидчинь тэснээ харин дараа нь өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгч нь болох вийдээ

Нэр: монгол Огноо: 12 December 2015

… Дутуу босгосон байрныхаа араг ясыг хараад өрөнд баригдаж дампуурахын ирмэгт ирсэн олон барилгын компаниудыг 8 хувьтай зээлээр байр авчихаад байгаа 75 мянган өрх айлууд хөл дээр нь босгож дэм болсон. Банкууд ч ялгаагүй. Гайхуулаад буяны сан үүсгэж хөрөнгө гаргасан мэт тунирхаад байх хэрэггүй. Эрх баригч намуудын эдийн засагч бус популист шийдвэрийг хэрэгжүүлэхэд банкууд л түрүүлэн хөрөнгө сангаа зузаалсан. Үнэн шүү дээ.

Нэр: тэнэг Огноо: 12 December 2015

Монголийн шоронд банди шуумарийн явдал гэж эртнээс улбаатай нэг бусармаг явдал бий. Шоронд олон жилийн ял авсан эрчүүд нэг талаас хийх ажилгүй уйдахдаа. Нөгөө талаас удаан хугацаанд эмэгтэй хүний бараа харж чадахгүүгээсээ болж бие биенээ эмэлж бэлгийн дур хүсэлээ хангдаг гаж ёс эртнээс халхийн шоронд уламжлал болжээХөгшин атмаанууд шоронд шинээр орж ирсэн залуухан хөвгүүдийг өөд нь татаж хамгаалж хайцайлахын хажуугаар шөнө болгон дур хүслээ хангаж эмлэдэг энэ гаж үзэгдлийг банди шуумарын явдал гэх.Ингэж шоронд олон жил залуухан хөвгүүдийг эмлэж гаж хүслээ хангаж явсан хүн бол Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр Энэ эр 1990-ээд оний эхэн үе хүртэл шоронд сууж байгаад суллагдсан боловч наранд гарч ирсэн хойноо шоронгий гаж зуршилаа мартаж чадалгүү байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж Төмөр Замийн Гурван Угсармал буюу Богд Аар хорооллийн хажуу талын 48-р байранд бөөн асуудал үүсгэжолон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэн маанаг нөхөр байгаан. Одоо энэ нөхөр байраа зараад Төв цэнгэлдэхийн хажууд орших Нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүү энэ хавийн залууухан хөвгүүдийг татаж чангаасаар байдаг сурагтайГадаад зүс царай нь бүдүүн махдаг биетэй, намхан нуруутай, үсгүй мулзан толгойтой. Хар өнгийн РАВ-4 машинийг цагаан өнгийн раум машинтай сольж унадаг энэ нөхөрөөс энэ хавийн эцэг эхчүүд хөвгүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй

Нэр: Бямбаа Огноо: 13 December 2015

Хэрэв банк ипотекийн зээлээ хаачихвал шууд барилгын компаниудтай тохироод байраа зээлээр авч болдог байх хэрэгтэй банкинд хүү төлөх шаардлаггүй

Сэтгэгдэл бичих