Баянхонгорт 4.7 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
Баянхонгор аймгийн Баянговь суманд газар хөдөлжээ. Сумын төвөөс баруун хойд зүгт 28 км-т / Ө-44095/00//, У-100024/00/// өнгөрөгч шөнө 22:47 цагт 4.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн судалгааны хүрээлэнгээс мэдээлэв.
Газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэл Баянговь, Баянлиг, Богд, Баянхонгор сумын иргэдэд мэдрэгдсэн. Гэхдээ учирсан хохирол байхгүй гэж тус аймгийн Онцгой байдлын газраас 11-ний өдрийн 02:10 цагт Онцгой байдлын ерөнхий газарт мэдээлсэн байна.
Б.Хүлэг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
МУУ ШҮҮ