Н.Энхбаярыг дагасан улс төр

Гэрэл зургийг Ц.Баярбаатар

Н.Энхбаяр АН, МАН-ынхны хувьд хар дарсан зүүд лугаа адил болоод байна. Тэдний хэн нь өрсөж, түүнийг өөрийн талд ашиглах нь ирэх сонгуулийн үр дүнд шууд нөлөөлнө гэсэн тооцоог хийсэн хоёр намынхан Н.Энхбаярын төлөө хоорондоо ана мана үзэцгээж, эцэст нь АН дийлэх шиг боллоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө Н.Энхбаярт Шадар сайд болох саналыг тавьсан гэдгийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж, нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан нар мэгэдчихсэн. Гэсэн атлаа Ерөнхий сайдын саналыг сонсохоор саналаа хүргүүллээ гэсэн жүжиг тоглоод л.

Ямартай ч тэдний ярьж байгаачлан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Н.Энхбаярыг өөрийн танхимынхаа хоёрдугаар хүнээр авах санал тавьсан бол Н.Энхбаяр Шадар сайд болох нь тодорхой болох байх. Үүнийг дагаад хэд хэдэн үйл явц өрнөж болох талтай.

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гишүүд тэр дундаа МоАХ фракцийнхан Н.Энхбаярыг эсэргүүцэж, Засгийн газраас гарах магадлал өндөр байгаа. Хэрэв ийм зүйл болбол сүүлийн үед толгой, сүүлээ тэдэнтэй холбох болсон “Шонхор”-ынхон ч Ч.Сайханбилэгээс нүүрээ буруулахыг үгүйсгэх аргагүй. Үр дүнд нь Ч.Сайханбилэгийг Н.Алтанхуягийн ирээдүй хүлээж байгаа.

Нөгөөтэйгүүр, АН-ынхан Н.Энхбаярын хөлд нь сууж байгаад МАН-ынхантай эвсүүлчихгүйхэн шиг өөрсдөдөө ашигтай хувилбарыг бий болгох. Үүний тулд МАХН-ынхны далласан газарт нь ил гарч, далайсан газарт нь далд орчих гээд л гүйж яваа нь өрөвдөлтэй ч юм шиг.

МАН-ынхны хувьд АН шиг байдалд орохыг хүсэхгүй байгаа ч Н.Энхбаярыг мөн л өөрсдөд ашигтай хувилбараар ашиглачихаас буцахгүй гэсэн бодлыг өвөртөлж байгаагаа МАХН-тай эвсэх асуудал байж болно, хурлаараа хэлэлцэнэ гэсэн хариултаар мэдэгдээд байгаа.

УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН санал хуваах гол зэвсэг болсон бөгөөд энэ удаагийн сонгуулиар энэ хэвээрээ байх уу, үгүй юу гэдэг нь АН, МАН-ын толгойны өвчин болж, Н.Энхбаярыг тахин шүтэхээс өөр аргагүй байдлыг үүсгээд байгаа юм.

У.Жанцан

Эх сурвалж: Tsenzurgui.mn


URL:

Нэр: зочин Огноо: 11 December 2015

энэ балай юманд битгий санал өгөөд байгаачэээ ард түмээн

Нэр: SaranNabchaa Огноо: 12 December 2015

Dahin buu uzegd doloon uuliin tsaaguur dald ormor

Нэр: зочин Огноо: 12 December 2015

Энхбаярт хэн мөнгө өгсөн нам нь ялалт байгуулна шүү мөнгө бол хамгийн хүчтэй хэрэгслэл,Боксын шүүгч Нандигжав 300000 доллороор Олимпийн аварга төрүүлсэн гэж Дарханд болсон тэмцээн дээр ярьж байна лээ.2008 онд тэгээд бид Монгол улс маань мөнгөөр олимпийн аваргтай болсон юм байна

Нэр: иргэд Огноо: 12 December 2015

enhbayaredniig duraar ni durgiulahgyi sain hyanalt tawih bailgyidee

Сэтгэгдэл бичих