Хотын захирагч Э.Бат-Үүл, “Моннис урбан девелопмент” компанийн удирдлагууд хариулна уу!?

http://www.bolod.mn/Upload/news/820c6c81b6bc85d2c00d73e25be2868e.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотьш захирагч Э.Бат-Үүлээс заавал хариулт авах нэг асуулт байна.

-Нийслэлд өрнүүлсэн гэр хороолыг орон сууцжуулах дахин төлөвлөлтийн зарим ажил ард иргэдийг хөлдөө чирж, гудамжинд гаргажээ. Үүнийг та мэдэж байгаа ч яагаад арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрэв ээ. Орон гэргүй болсон иргэдээ яах вэ?

 

Дээрх асуултыг нийслэлийн Баянзүрх дүүргийн XIV хорооны хоёрдугаар хэсгийн 125 өрхийн 700 гаруй иргэн таниас асуухыг хүссэн юм. Учир нь, дээрх иргэдийн төлөөлөл өнгөрсөн наймдугаар сараас хойш тантай уулзахаар албан өрөөнд тань, ажлын байрны чинь үүдэнд, хурал цуглаан хийж байгаа газарт чинь очсон ч та уулзаагүй, хүлээж аваагүй гэyt. Аргаа барахдаа эхнэрийн чинь гар утас руу залгаж, тулгараад байгаа бодит байдлаа тоочсоноос хэдхэн минутын дараа та тэр иргэний гар утас руу өөрөө залгаж, “Баасан гарагийн өглөө 11:00 цагт ирээрэй” гэсэн ч тэр өдрөө “Хүлээж авах боломжгүй” гээд бултсан гэнэ.

Гэр хорооллын дахин төлөвлөлт бол өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлуудын томоохон хувийг эзлэх гол бүтээн байгуулалт. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын албан тушаал хашиж байсныг чинь түүхэнд үлдээх зүйлсийн нэг.

Гэтэл Та өөрөө санаачилж, бусадтайгаа хамтран хэрэгжүүлж байгаа энэ бүтээн байгуулалтынхаа талаар ард иргэдэд тайлбарлаж, учраад байгаа бэрхшээл, тулгамдаж буй асуудлаа хуваалцахад юу нь болохгүй байна вэ. Эсвэл дахин төлөвлөлтийн ажил зогсож, эдгээр 125 өрх тэргүүтэй газраа чөлөөлсөн иргэд хохирч үлдэх дээрээ тулчихаад байгаа юм уу. Тийм байсан ч иргэдийг мэдээллээр хангаж, албатуудаа шахаж ажлыг нь хийлгэх хүн бол Э.Бат- Үүл та. Дахин төлөвлөлт бол таны, цаашилбал харьяалагддаг намын чинь өмнөх сонгуулиар урдаа барьсан туг мөн.

Манай зонины редакцид Баянзүрх дүүргийн XIV хорооны хоёрдугаар хэсэгт газар эзэмшдэг байсан иргэдийн төлөөлөл болох М.Эрдэнэбаатар, Д.Тэгшбаяр, Б.Болормаа, Г.Ренчин даваа нар ирж, тулгамдаад байгаа асуудлаа ярьсан юм. Үүнийг нэмэр хачиргүй хүргэе.

М.ЭРДЭНЭБААТАР: ХОТ, ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫНХАН, “МОННИС”- ЫНХОН БИДЭНТЭЙ У УЛЗАХГҮЙ, ҮҮДНЭЭСЭЭ ХӨӨДӨГ БОЛСОН 

М.Эрдэнэбаатар “Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй дарга нар 2013 оны хавар манай хорооны иргэдтэй гудамж, талбайд удаа дараа уулзалт зохион байгуулж, “Та нар газраа нэг өдрийн өмнө ч болтугай чөлөөлөөд өгвөл амьдрах тохилог орон сууц чинь нэг өдрийн өмнө ашиглалтад орно. Газраа чөлөөлөх чинь нийслэлийн өнгө үзэмжийг нэмж, агаарыг бохирдлыг бууруулахад оруулж буй том хувь нэмэр байх болно. Та нарын эд хөрөнгө бол газар чинь.

Үүнийг үл хөдлөх хөрөнгө болгох цаг нь болсон” хэмээн удаа дараа гуйж, ухуулга хийсэн. Бид ч их бүтээн байгуулалтын ажлыг дэмжээд “Моннис урбан девелопмент” компанийнхантай гэрээ хийгээд газраа өгсөн. Манайх 0.7 га газарт хоёр өрхийн нийт 10 хүн амьдардаг байсан. Энэ газраа нэг өрөө, гурван өрөө гэсэн хоёр байраар өгөхөөр гэрээ хийсэн. 2015 оны наймдугаар сарын 1-нд орон сууц ашиглалтад орно. Тэр хүртэлх амьдрах түрээсийн байрны мөнгийг сарын 700 мянган төгрөгөөр тооцож цаг тухай бүрт шилжүүлнэ гэж гэрээнд тодорхой заасан байдаг. Гэтэл өнгөрсөн наймдугаар сард ашиглалтад орох ёстой орон сууц нь өнөөдөр тав, долоон давхар хүртэл нь босгосон цутгалт төдий л байна.

Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш түрээсийн мөнгийг бидэнтэй зөвшилцөж, санал авалгүйгээр шууд 300 мянган төгрөг болгочихсон. Гэсэн хэрнээ өнөөдрийг хүртэл энэ мөнгөө хугацаанд нь шилжүүлэхгүй байна. Бид түрээсийн байрнаас өөр байранд хөөгдөж амьдарч байна. Биднийг нийслэлийн, Дахин төлөвлөлтийн, “Моннис урбан девелопмент”-ийн гээд аль ч албан тушаалтан хүлээж авахгүй, үүднээсээ хөөдөг болсон. Бид илүү байр, мөнгө хүсээгүй. Орон сууцаа хурдан барьж дуусга, түрээсийн мөнгөө сар сард нь хий гэж л хэлэхийг хүсэж байна. Түүнээс өөр зүйл хүсэж, шаардах гээгүй. Ийм байхад дарга нар нь биднээс зугтаж, таарвал хэл амаар доромжилж байна.

Хүний хамгийн чухал зүйл бол гэр орон. Өөрийн гэсэн гэр оронгүй хүмүүс сэтгэлзүй, эдийн засгийн хувьд асар их дарамтад амьдардаг юм байна. Одоо манай хоёр гэрийн гишүүн 13-уулаа болсон. 13-уулаа айлд толгой хорогдох гээд очилтой биш. Байр түрээслэхээс өөр аргагүй. Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгт ойрхон газар байр түрээслэхээр хамгийн багадаа 650 мянган төгрөгийн ханштай байна. Энэ тухайгаа “Моннис урбан девелопмент”-ийн Нарантуяа, Галбадрах, Ариунтунгалаг, Мөнхцацрал зэрэг ажилтанд хэлэхээр “Хотоор нэг 300 мянган төгрөгийн үнэтэй түрээсийн байр байхад заавал үнэтэйг нь авчихаад олон юм яриад байх юм. Хонгил ч хамаагүй түрээслээд амьдраач” гэж байна лээ. Бат-Үүл дарга ирж бидэнд итгэл төрүүлэхээр зүйл олон удаа яриагүй бол бид ингэж гудамжинд гарахгүй байсан” гэв.

Б.БОЛОРМАА: “МОННИС” КОМПАНИЙНХАН БИДНИЙГ “ХЭН ТА НАРЫГ ГАЗРАА ӨГ ГЭСЭН ЮМ” ГЭЖ ЗАГНАСАН

Тэрбээр “Манайх Консулын 16 дугаар гудамжны 424 тоот хашаанд дөрвөн өрхийн 14 хүн амьдардаг байсан. Бат-Үүл дарга болон Дахин төлөвлөлтийн газрынхны ухуулгаар бид газраа нэг өрөө хоёр байраар солих гэрээг “Моннис урбан девелопмент” компанитай хийсэн. Тухайн үед анзаараагүй ч бидэнтэй хийсэн гэрээ бүгд өөр өөр байсан. Зүйл заалт, нийтлэг эрх, хүлээх үүргээс гадна гэрээ хийхээс гурван сарын өмнө ажлаасаа халагдсан хүний нэр дээр бидэнтэй гэрээ хийсэн байдаг. Өнгөрсөн долдугаар сарын 15-наас наймдугаар сарын 1-ний хооронд “Моннис урбан девелопмент” компанид газраа шилжүүлж, орон сууц авахаар гэрээ хийсэн хүн бүрийн гэрээний хугацаа дууссан.

Өнөөдрийг хүртэл сунгаагүй. Бидэнтэй Ариунтунгалаг, Галбадрах гэх мэт шийдвэр гаргах эрхгүй хүмүүс уулзаж, уулзах бүртээ худлаа хэлж, хэл амаар доромжилдог. Орон сууцаа барихгүй бол бид буурин дээрээ буцаж буулаа гэхэд тэд “Тэгэхгүй юү. Харж л байя. Хэн та нарыг газраа өг гэсэн юм” гэж байсан. Түрээсийн мөнгөө хугацаандаа шилжүүлээч гэхэд биднийг компанийнхаа үүдэнд сууж байгаад “300 мянган төгрөгийг түрээсийн мөнгөнд авахыг зөвшөөрөв гэсэн утгатай өргөдөл бичиж өг” гэсэн. Анх 700 мянган төгрөгөөр хийсэн гэрээгээ тэд зөрчиж, бидэнд мэдэгдэлгүй шууд 300 болгож бууруулсан юм. Түүнийгээ баримтжуулж, иргэд зөвшөөрсөн гэсэн баримтыг удирдлагууддаа үзүүлэх гэж ийм өргөдөл бичүүлж авч байсан. Бид “Та нар бидний газрыг авахдаа ажлын байрандаа урьж, цай хоол болж гэрээ хийчихээд одоо нохойноос дор үзэж үүдэндээ зогсож байгаад өргөдөл бич гэж байгаа юм уу” гэхэд “Наадхаа бичихгүй бол түрээсййн мөнгийг чинь өгөхгүй. Гар утсан дээрх бичлэгээ устга. Устгахгүй бол таны мөнгийг оруулахгүй” гэсэн. Үнэхээр оруулаагүй. Ингээд хотын удирдлагуудтай уулзахаар Бат-Үүл даргад удаа дараа хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Очирбат, Баттулга нар нь “Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулаад мундаг болгож байна” гэж зурагтаар яриад л ард түмний толгойг угаагаад байдаг. Гэтэл бодит байдал ийм л байна. Биднийг хэн ч хүлээж авч уулзахгүй, яагаад барилгын ажил нь зогсчихоод байгааг ч тайлбарлах хүн алга. Тэр барилгыг хурдан дуусгаж гэр оронтой болмоор байна” гэлээ.

Д.ТЭГШБАЯР: ТҮРЭЭСЭЭ ӨГӨХИЙН ТУЛД ЗЭЭЛ АВЧ, БАЙГАА БҮХНЭЭ ЛОМБАРДАД ТАВИАД АЛДСАН

Харин Д.Тэгшбаяр “Би дөнгөж сая түрээсийн байрнаасаа хөөгдчихөөд, гэрийнхнээ нэг байранд аваачиж орхичихоод ирлээ. Манайх хоёр өрхийн зургаан ам бүл 0.7 га газраа нэг өрөө байраар солихоор гэрээ байгуулсан. Бидэнд 2014 оныг дуустал байр түрээслэх сарын 700 мянган төгрөгийг асуудалгүй өгсөн. Гэтэл он гарснаас хойш сарын түрээст 300 мянган төгрөг өгөхөөр болж, түүнийгээ хугацаандаа өгөхөө больсон. Үүнээс нь болж цалингийн, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, байгаа бүхнээ ломбарданд тавиад ихэнхийг нь авч чадалгүй алдсан.

Үнэхээр хохиролтой байна. 2013 оны сүүлчээр эхэлсэн барилгын ажил өнөөдөр 10 хувьдаа ч ороогүй явж байна. Үүнийг нь лавлахаар хотын удирдлагуудтай уулзахыг удаа дараа хүссэн ч хүлээж авахгүй байна. Биднийг яагаад хүлээж авахгүй байгаа юм бэ. Илүү мөнгө, газар, орон сууц шаардах гээгүй. Анх байгуулсан гэрээгээ яагаад зөрчиж, гэрээний хугацаагаа сунгахгүй байгааг нь асуумаар байна. Газраа өгсөн иргэдийн олонх нь түрээсийн нэг байрнаас нөгөө рүү хөөгдөх маягаар амьдарч байна. Энэ бүхэнд зардал гарч, хамгийн багадаа дөрвөн сая төгрөг зарцуулчихаад байна. Бид улсын ажлыг цалгардуулаагүй мөртлөө өөрсдөө яагаад хохирох ёстой гэж. Үүнийг Бат-Үүл дарга хариулах ёстой. Үгүй бол бид яаж ч тэмцэхэд бэлэн байна. Гэр оронгүй болсон хүмүүс өөр юугаа алдана гэж айх юм бэ” гэж ярьлаа.

Г.РЕНЧИНДАВАА: ГАЗРЫГ НЬ БУЛААСАН ИРГЭДЭЭ ҮХЭЖ ДУУСАХЫГ НЬ ХҮЛЭЭГЭЭД БАЙГАА ЮМ БИШ БИЗ ДЭЭ, ҮҮЛДАРГААА

Тэрбээр “Төрд итгэж газраа чөлөөлснөөрөө бид хохирч байна. Дахин төлөвлөлтөд газраа өгсөн зарим иргэн орон сууцанд ороод тохь тухтай амьдарч байна’. Энэ нь тухайн газрыг барилгажуулахаар тендер авсан компаниасаа шалтгаалж байх шиг байна. “Моннис урбан девелопмент” уг нь үндэсний хэмжээний том компани. Гэтэл яагаад хоёр жил гаруйн хугацаанд юу ч хийсэнгүй вэ. Үүний ард маш олон иргэн сэтгэл санаа, эдийн засгийн хохирол амсаж байна. Манай гэр бүлийн хувьд 0.88 га газраа нэг өрөө, хоёр өрөө гэсэн хоёр байраар өгөхөөр гэрээ байгуулсан. Өнөөдөр гэрээний хугацаа нь дуусчихсан. Үүнийг яах ёстой вэ гэхээр “Та нарын гэрээ хүчинтэй байгаа” гэх юм. Нэг өдөр “Та нарын гэрээний хугацаа дууссан учраас газар чинь манай компанийн өмч” гэж болохоор нөхцөл үүсчихээд байна. Дээр нь түрээсийн мөнгөө өгөхгүйгээс өрнөөс өрийн хооронд амьдарч байна.

Газрыг маань орон сууц болгож өгнө гэж аваагүй бол бид ингэж хоолгүй хонох дээрээ тултлаа туйлдахгүй байсан. Бид Баянзүрх дүүргээс нэр дэвшсэн Ж.Батзандан, Д.Ганхуяг зэрэг гишүүнд хандаж үзсэн. Бидэнд “Ямар нэг хариу заавал авч өгнө” гэсэн боловч нөгөө компанийнхан нь өгөхгүй байх шиг байна. Дарга, томчуудад бидний энэ асуудал том биш байж мэднэ. Ажилгүй, тогтмол орлогогүй бидэнд хамгийн бэрхшээлтэй, хүнд асуудал энэ л байна. Бид “Моннис” группийн захирал Б.Чулуунбаатар, н.Дүгэрээ гэх хүмүүстэй уулзаж, учир байдлыг нь асуудлаа ч ярьмаар байна. Миний мэдэхийн орон сууц хүлээж байсан гурван ч хүн нас барчихлаа. Одоо хэд хэдэн хүний бие тааруу байна. Хэд хэдэн өрх айлд амьдарч байна. Газрыг нь булаасан иргэдээ үхэж дуусахыг нь хүлээгээд байгаа юм биш биз дээ, Үүл дарга аа гэж асуумаар байна. Үүнээс гадна Бат-Үүл дарга Цайз захын арын хэсгийн айлуудаар хэд хэдэн удаа очиж, “Газраа чөлөөлж өг. Оронд нь тохь тухтай хаус барьж өгье” гэж яриад явж байна гэсэн. Эхний ээлжийн хүмүүсээ орон гэртэй болгож чадаагүй байж яаж хаус барих гээд байгаа юм бүү мэд” гэв.

Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор батлагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршил 75 хэсэгчилсэн талбайгаас 21 байршлын 57 хэсэгчилсэн талбайд үндэсний 39 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Одоогийн байдлаар төсөл хэрэгжүүлэгчид дахин төлөвлөлтийн 1351 нэгж талбар бүхий 78.3 га газрыг чөлөөлөөд байгаа. Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн хоёр жилийн хугацаанд 6999 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлсэнээс, өнгөрсөн онд 588 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Энэ онд шинээр 1500 орчим айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байснаас 400 орчмыг нь оруулаад байгаа. Дахин төлөвлөлтийн зарим хэсэг ийн урагшилж байгаа ч саар тал байна. Гэхдээ холбогдох албан тушаалтнууд үүнийг юман чинээнд бодохгүй, анхаарал тавихгүй, асуудлыг шийдэхгүй байгаа нь ийнхүү иргэдийг бухимдахад хүргэж байна.

Эцэст нь, “Моннис урбан деве- лопмент” компанийн удирдлагууд болох Б.Чулуунбаатар болон холбогдох албан тушаалтнуудаас барилгын ажил ямар учраас зогссон болон иргэдэд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодруулахыг оролдсон ч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: тэнэг Огноо: 12 December 2015

Монголийн шоронд банди шуумарийн явдал гэж эртнээс улбаатай нэг бусармаг явдал бий. Шоронд олон жилийн ял авсан эрчүүд нэг талаас хийх ажилгүй уйдахдаа. Нөгөө талаас удаан хугацаанд эмэгтэй хүний бараа харж чадахгүүгээсээ болж бие биенээ эмэлж бэлгийн дур хүсэлээ хангдаг гаж ёс эртнээс халхийн шоронд уламжлал болжээХөгшин атмаанууд шоронд шинээр орж ирсэн залуухан хөвгүүдийг өөд нь татаж хамгаалж хайцайлахын хажуугаар шөнө болгон дур хүслээ хангаж эмлэдэг энэ гаж үзэгдлийг банди шуумарын явдал гэх.Ингэж шоронд олон жил залуухан хөвгүүдийг эмлэж гаж хүслээ хангаж явсан хүн бол Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр Энэ эр 1990-ээд оний эхэн үе хүртэл шоронд сууж байгаад суллагдсан боловч наранд гарч ирсэн хойноо шоронгий гаж зуршилаа мартаж чадалгүү байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж Төмөр Замийн Гурван Угсармал буюу Богд Аар хорооллийн хажуу талын 48-р байранд бөөн асуудал үүсгэжолон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэн маанаг нөхөр байгаан. Одоо энэ нөхөр байраа зараад Төв цэнгэлдэхийн хажууд орших Нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүү энэ хавийн залууухан хөвгүүдийг татаж чангаасаар байдаг сурагтайГадаад зүс царай нь бүдүүн махдаг биетэй, намхан нуруутай, үсгүй мулзан толгойтой. Хар өнгийн РАВ-4 машинийг цагаан өнгийн раум машинтай сольж унадаг энэ нөхөрөөс энэ хавийн эцэг эхчүүд хөвгүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй

Сэтгэгдэл бичих