Жастин Биберийг бишрүүлсэн бүсгүй
Дуучин Жастин Бибер гэнэт дурлачихжээ. Тэр зүгээр л интернэтээр хэсч яваад нэг бүсгүйн зургийг олж хараад сэтгэл алдарсан аж. Тэр бүү хэл Жастин нөгөө бүсгүйнхээ зургийг интернэтэд нийтэлж, “Бурхан минь, энэ хэн бэ?” гэж шүтэн бишрэгчдээсээ асууж, эрэн сурвалжилж эхэлжээ. Дуучны фанатууд түүнд туслахаар шийдэн энэхүү зурган дээрх шиг бүсгүйтэй төстэй хүмүүсийн зургийг нийгмийн сүлжээ, энэ тэрээр хайж гарчээ.Дэлхийн хамгийн алдартай гоонь эрсийн нэг болон Жастин Биберийг бишрүүлсэн бүсгүй эцэст нь нэг юм олдлоо. Түүнийг Синди Кимберли гэдэг юм байна. Сонирхолтой нь, Жастин Биберийн мөрөөдлийн бүсгүй нь түүний шүтэн бишрэгч болж таарлаа. Синди бүсгүй өмнө нь Жастины “No Sense” дууг дуулсан бичлэгээ түүний сайт рүү илгээж байсан аж. Яасан ч явцуухан хорвоо вэ?
Өөрийг нь Жастин хайж байгааг сонсоод Синди гайхширчээ. Одоо түүний дагагчид 200 мянга гаруй болсон төдийгүй цаг өнгөрөх тусам нэмэгдсээр байгаа аж. ”Би яахаа мэдэхгүй байна.
Би интернэтэд ганцхан л хуудастай, бусад нь хуурамч шүү” гэж Синди бичсэн байна. Энэ олон дагагчдын дунд атаархагчид ч цөөнгүй. Сүүлдээ энэ бүхэн Синдийг жаахан нервтүүлж эхэлсэн гэнэ. Одоо энэ түүх хэрхэн төгсөхийг дэлхий даяар чих тавин хүлээж байна.
www.mnews.mn
URL: