МАН-ын удирдлагууд Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат,  Ж.Батмөнх агсны гэргий болон намын газрын дарга нар, жирийн иргэдийн төлөөлөл цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат  “Одоогоос 25 жилийн өмнө Монгол Улс ардчилсан улс орон болох, эрх чөлөөтэй орны иргэн болох түүхэн үйл явц тохиосон. Энэ түүхэн үйл явдалд чухал үүрэг оролцоотой байж, түүхэн гавьяа байгуулсан хүний нэг бол тухайн үедээ  Монголын төрийг удирдаж байсан Ж.Батмөнх гуай байдаг юм.

Энэ хүний түүхэн гавьяаг жил бүр ардчиллын өдрөөр, төрөл төрөгсөд Монголын ард түмэн хамтдаа хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэдэг уламжлалтай. Дэлхийд цорын ганцхан тооцогдох  улс төрийн хоригдолгүй, дуун дуугүй, хэлмэгдүүлэлтгүй , хүний амь насны гарзгүй тайван замын хувьсгал хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол Ж.Батмөнх юм.
Энэ хүний гавьяаг үеийн үед дурсч явах учиртай.  Ардчилсан Монгол Улсын иргэн бүрт ардчиллын өдрийн мэндийг хүргэж байна” гэлээ. 


URL:

Сэтгэгдэл бичих