Баянзүрх дүүргийн МАН-ын хороо хуваагджээ

Баянзүрх дүүргийн МАН-ын хороог Н.Баярмөнх гэгч удирдаад гурван жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд тэрбээр намын хороо 100 хувь шинэчпэх нэрийдлээр идэвхтэн сонгуультнаа хөөн явуулж оронд нь өөрийн ах, дүү хамаатнаараа дүүргийнхээ намын хороог дүүргэсэн гэдэг.

Бүр болоогүй өөрийн хувийн баарны ажилчдаар намын хороог бүрдүүлэн хувийн компани мэт ажиллуулах болсоор удсан байна. Түүний энэ үйддлийг эсэргүүцсэн хүмүүсийг намаас хөөх, бага хурлын гишүүнээс болиулах зэрэг арга хэмжээ авдаг гэнэ. Намынхаа гадна үлдсэн хүмүүсийн дотор 30 жил дүүргайн намдаа зүтгэсэн хүн ч байгаа аж. Энэ тухай Баянзүрх дүүргайн намын хорооны гишүүд өнгөрсөн аравдугаар сарын 26-нд хэвлэлийн хурал хийлгэсэн ч МАН-ын удирдлагууд үл тоосон байна.

Тиймээс өнөөдрийн төвшинд байдал нэлээд хурцдаад Сонгуулийн салхи сэвэлзэж эхэлсэн энэ өдрүүдэд дүүргийн МАН-ын хорооныхон ийм хүнээр удирдуулж сонгуульд оролцвол ялалт авчирах магадлал тун хэцүү байгааг хэлж байгаа юм. Н.Баярмөнх өнөөдрийн байдлаар танхайн хэргээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа юм байна. Үүнээс гадна тэрээр намынхаа гишүүдийг өөрийн эсрэг юм яривал ална хэмээн заналхийлэх болжээ. Мөн Н.Баярмөнх 2012 онд жагсаалтаар дүүргийнхээ ИТХ-д сонгогдсон ч одоог хүртэл хуралдаандаа нэг ч суугаагүй.

МАН-ынхны дуу хоолойг дүүрэгт нэг ч хүргээгүй байна. Ийм хүнээр сонгууль удирдуулан оролцоно гэдэг байж боломгүй хэрэг хэмээн Баянзүрх дүүргийн МАН-ынхан үзэж буй. Үүний дээр хамгийн сүүдд л гэхэд дүүргийн гурван ч үүр хурлаа хийн олонхиороо шийд гарган даргаа томилсон ч Н.Баярмөнх эс хүлээн зөвшөөрөн тамга тэмдгийг нь олгохгүй байгаа аж.

Баянзүрх дүүргайн МАН-ынхан дээрх шалтгааны улмаас Н.Баярмөнхөөр удирдуулан сонгуульд оролцох хүсэлгүй байгаа юм. Хэрэв энэ бүх асуудлыг шийдэж өгөхгүй бол Баянзүрх дүүргийн МАН-ын хороо хоёр хуваагдаад зогсохгүй олон гишүүн нь тэмцлийн хурц хэлбэрт шилжихэд бэлэн болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих