АН-ын найдлага хар машин болчихлоо гэж үү

Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна.  Энэ өдөр монголчууд Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ хамгаалахаар Тусгаар тогтнолын талбайд жагслаа. Иргэдийн хаан сонголтыг хар машинаар луйвардахаар завдаж  байгаад Монголын ард түмэн сэтгэл гонсгор байна АН-ынхаан. Тиймээс түмний нүдэн дээр хар машиныг шатааж, бухимдлаа илэрхийллээ. Уг нь улс төрийн 21 намын удирдлагууд нийлж, Сонгуулийн хуульд зарчмын найман өөрчлөлт оруулахаар тогтсон. Гэтэл АН-ынхан Сонгуулийн хуулийн санаачилгыг алдсандаа шаралхаж, Р.Бурмаагийнхаа үлгэрийн хуулийг амь оруулж эхэлсэн. Үүнтэй давхцаад О.Баасанхүү, Х,Тэмүүжин гээд хэдэн ч Сонгуулийн хууль гараад ирэв бүү мэд. Энэ хуулиудыг нэгтгээд А.Бакейгаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан ч ахиад л гацчихлаа. Учир нь Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцсний дараа Сонгуулийн хуулийг авч хэлэлцэхээр бусад намуудаа эрх баригчид шахаанд оруулж эхэлжээ. Төрийн тэргүүний маань санаачилсан Улс төрийн намын тухай хуулийг Монголын улс төрийн бүх намууд эсэргүүцэж байгаа. УИХ-д өргөн бариагүй байхад хүчтэй шүүмжлэлд өртөж буй Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцсний дараа Сонгуулийн хуулийг оруулна гэвэл ёстой мянгуужингийн үлгэр болно. Тиймээс улс төрийн намын удирдлагууд УИХ-ын дарга З.Энхболдод Сонгуулийн хуулийн талаар хоёр хоногийн хугацаатай шаардлага хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хариу өгсөнгүй. Энэ бол Сонгуулийн хуулийг хэлэлцэх хүсэл сонирхолгүй байгаагийн тод илрэл. Монголын бүх улс төрийн нам хоолойгоо сөөтөл эсэргүүцээд байхад ганцхан АН хар машинаасаа тас зуурчихаад байгаад хамаг учир бий.  АН-ын найдлага хар машин болчихлоо гэж үү.

 


URL:

Сэтгэгдэл бичих