Бусдыг нүцгэнээр зурах нь өөрийгөө хайрлахад тус болно
Өөрийн биеийн галбирт сэтгэл дундуур яваа хүмүүс бусдыг чармай нүцгэнээр зурах ёстой гэнэ. Энэ үйлдэл тэдгээр хүмүүсийн өөртөө итгэх итгэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх аж. Ийм сонирхолтой дүгнэлтэд Их Британийн нэгэн их сургуулийн эрдэмтэд хүрсэн байна.Хэрэв тухайн хүн өөрийн биеийн жин, галбирын харьцаа зэрэгт сэтгэл дундуур байгаа бол тэр хүн зургийн сургалтад сууж эхлэх хэрэгтэй юм. Ингэхдээ дан нүцгэн хүмүүсийн зургийг зурах ёстой. Иймэрхүү зураг зурснаар тухайн хүн өөрийн биеийг хайрлаж эхэлдэг аж.
Нүцгэн хүмүүсийг хараад зурах нь тухайн хүнд өөрийн биетэй хэл амаа ололцоход тус болно. Судлаачид зургийн хичээлд тогтмол суудаг эрэгтэй, эмэгтэй 138 хүнийг ажиглажээ. Зургийн хичээлүүд хүнийг биедээ зөв хандах байдалтай болгодог гэж судлаачид үзэв.
Ингэснээр хүмүүсийн дотор сэтгэл санааны гутрал багасаж, элдэв аргаар турахыг хүсэгчид амь насаа алдах нь буурна гэж тэд мэдэгдсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: